Хайх

Rodarte загварын ордон Вашингтон хотноо үзэсгэлэнгээ гаргалаа

Rodarte загварын ордон Вашингтон хотноо үзэсгэлэнгээ гаргалаа

90 гаруй бүтээл дэлгэгдлээ

Text: Buro.Mongolia


Rodarte загварын ордон Вашингтон дахь урлагийн үндэсний музейтэй хамтран кутюр хийцийн 90 гаруй загваруудаас бүрдсэн үзэсгэлэнгээ дэлгэлээ.

Уг үзэсгэлэнд Rodarte брэндийн алдарт Star Wars даашинз, жүжигчин Натали Портманы "Black Swan" кинонд дүр бүтээж байхдаа өмссөн балетын тютю зэрэг брэндийн үнэт өв болсон бүтээлүүд багтжээ. Rodarte загварын ордон үүсгэн байгуулагдаад ердөө 13 жил болж буй ч гайхамшигтай хийц, өвөрмөц загварын шийдэл төдийгүй үзэл баримтлалаараа загварын салбарт онцгой байр суурь эзэлдэг билээ. Rodarte-гийн загвар бүр гар аргаар, кутюр техникээр бүтдэг ба нэг хувцсыг хийхэд 100 цагийн нарийн ажил шаардагддаг байна. 

Rodarte брэндийн үүсгэн байгуулагчид болох Кэйт ба Лора Малливи нарыг Америкийн хамгийн амжилттай дизайнерууд гэж нэрлэдэг. Дизайнер эгч дүүс 2008 онд загварын салбарын хамгийн нэр хүндтэй The Swiss Textile Award шагналыг хүртсэн ба энэхүү шагналыг өмнө нь хэзээ ч эмэгтэй дизайнер, тэр тусмаа Америк хүн авч байгаагүй юм.

Энэхүү үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 10-наас 2019 оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэл дэлгэгдэхээр болжээ.

 

цааш үзэх