Хайх

S.M.O.K маркийн 2016 оны өвлийн капсул цуглуулга

S.M.O.K маркийн 2016 оны өвлийн капсул цуглуулга

Text: Ж.Чинбат


  • Дизайнер О.Анхбаяр өвөл 2016 капсул цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгад S.M.O.K маркийн үндсэн бүтээгдэхүүн болох "Цам", "Улаанбаатар" цамцнууд дээр нэмж "Sept edition" гэх шинэ загварууд нэмэгджээ. Энэхүү "Sept" тодотголтой загвар нь тус маркийн бүтээлч захирал О.Анхбаярын жилд нэг л удаа гаргах онцгой бүтээлүүдийг хэлж байгаа юм. Загваруудаас цас болон усны хамгаалалттай бэлтгэлийн өмд, жавраас хамгаалах ороолттой юүдэн, хатгамлаар чимсэн хоолойтой сүлжмэл загвар анхаарал их татлаа. 

  • Улаанбаатарын хүйтэн улиралд зориулж дизайнер материалын дулаан барилт дээр голчлон анхаарчээ. Цас, усны хамгаалалттай бэлтгэлийн өмд нь -30 хэмийн хүйтнээс хамгаалах чадвартай бөгөөд дотуур өмдгүй шууд өмсөх боломжтой юм байна. Загварууд саарал, хар, десант, олив ногоон зэрэг завсрын өнгөнүүд дээр төвлөрчээ. 

  • Тэгэхээр  дааруулахгүй хэрнээ биед чөлөөтэй өмд, цамцаар "зэвсэглэж" идэр гурван есийг санаа амар өнгөрөөх хүсэлтэй залуус өнөөдрөөс эхлэн S.M.O.K-ийн нэрийн дэлгүүрийг зорьж болох нь ээ.

цааш үзэх