Хайх

Бишрэлт Бьюти “We celebrate women” аяныг эхлүүллээ

Та өөрийнхөөрөө өөртөө итгэлтэй байгаарай

Text: Бюро 24/7


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, бидний хэлж заншсанаар "Мартын 8" нийгэм, эдийн засаг, соёл урлаг болон улс төр гээд бүхий л салбарын эмэгтэйчүүдийн амжилтыг тунхаглах дэлхий нийтийн өдөр билээ. Анх 1911 онд Австри, Дэнмарк, Герман, Швейцари зэрэг улсуудад сая сая иргэд нэгдэн Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхэн хуудсыг эхлүүлж байжээ. Улмаар эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах олон нийгэмлэгүүд нэгдэж Америк, Их Британы социалист намууд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрснөөр энэхүү өдрийг зуун дамжин тэмдэглэж ирсэн байдаг.Бишрэлт Бьюти “We celebrate women” аяныг эхлүүллээ (фото 1)

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн нэр дор хүн төрөлхтөн нэгдэж байна.
Эмэгтэй хүн байна гэдэг тийм ч амар зүйл биш, уян хатан хийгээд зоригтой, гоо сайхан хийгээд энгийн, энэрэнгүй хийгээд шударга, уяхан хирнээ зарчимч, цэмцгэр хирнээ хэт хичээгээгүй байх гэсэн маш олон хэмжээсний дунд эмэгтэй хүн төөрчихдөг юм биш биз. Тэгвэл эмэгтэй хүн байна гэдэг ямар ч тодотголгүй өөрийнхөөрөө байх, энэ тодотголд ямар ч хэмжээ хязгаар хориг байдаггүй гэдгийг бид сануулж байна.

Бишрэлт Бьюти “We celebrate women” аяныг эхлүүллээ (фото 2)

Бишрэлт Бьюти “We celebrate women” аяныг эхлүүллээ (фото 3)

Эмэгтэй хүн өдөр тутамдаа гоо сайхнаасаа авдаг мэдрэмжүүд, тулгардаг асуудлууд, сэтгэлийн зовлон, өөртөө итгэх итгэл, нийгэм рүү хандах хандлага, харилцаа зэрэг нь аливаа зүйлийг үзэх үзэлтэй нь бүрэн холбогдож байдаг.Бишрэлт Бьюти “We celebrate women” аяныг эхлүүллээ (фото 4)

Бишрэлт Бьюти “We celebrate women” аяныг эхлүүллээ (фото 5)

Нийгэм таныг ямар өнцгөөс харж байгаагаас үл хамааран бид таныг өнөөдөр тунхаглаж, өнөөдөр таны хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгэнд, өөртөө итгэх итгэлд тань хүч нэмэн "WE CELEBRATE WOMEN" аяныг эхлүүлж тантай нэгдэж байна.

Бишрэлт Бьюти

Бишрэлт Бьюти “We celebrate women” аяныг эхлүүллээ (фото 6)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх