Хайх

Скарлетт Йоханссон, Леа Сейду зэрэг дэлхийн 14 алдартай эмэгтэй жүжигчин Vogue-ийн зураг авалтад

Скарлетт Йоханссон, Леа Сейду зэрэг дэлхийн 14 алдартай эмэгтэй жүжигчин Vogue-ийн зураг авалтад

Text: Buro.Mongolia


Зураг: Vogue

Америкийн Vogue сэтгүүл дөрөвдүгээр сарын шинэ дугаараа дэлхийн өнцөг бүрээс төрөн гарч ирсэн хүчирхэг, эр зоригтой эмэгтэй жүжигчдэд зориулахаар шийджээ. Их Британиас эхлээд Иран хүртэлх нийт 14 орны 14 эмэгтэй жүжигчин сэтгүүлийн зураг авалтад оролцсон бөгөөд Vogue энэхүү төслийнхөө талаар "Бид даяарчлалын эрин үед амьдарч байна. Эдгээр үзэсгэлэнт бүсгүйчүүд бол манай шинэ дэлхийн нүүр царай юм" хэмээн бичжээ.

Зурагчин Микаэль Янссоны дуранд Энэтхэгийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин Дипика Падуконе, Ираны жүжигчин Гольшифте Фарахани, Италийн Альба Рорвакер, Францын Леа Сейду болон Скарлетт Йоханссон, Элизабет Дебики ба Ванесса Кирби зэрэг бусад амжилттай, чадварлаг жүжигчид өртжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх