Хайх

Stella McCartney далайн хог хаягдлаар хувцас оёно

Stella McCartney далайн хог хаягдлаар хувцас оёно

“Хог хаягдлаар ямар нэгэн cool бас тачаангуй зүйл бүтээнэ гэдэг гайхалтай биш гэж үү?”

Text: Buro.Mongolia


Stella McCartney брэнд одооноос эхлэн далайн хог хаягдал ашиглан хувцас ба гутал бүтээх болно. Уг шийдвэрийг брэндийн үүсгэн байгуулагч Стелла Маккартни далайн экологийн төлөө тэмцдэг Parley компанитай хамтран ажилласны үр дүнд гаргажээ. "Хог хаягдлаар ямар нэгэн cool бас тачаангуй зүйл бүтээнэ гэдэг гайхалтай биш гэж үү? Энэ чинь л тансаг байдал юм шүү дээ" хэмээн Стелла шинэ чиглэлийнхээ талаар ярьлаа.

Үүнтэй холбогдуулан брэндийн албан ёсны вебсайт дээр мөн далайн нөхцөл байдлыг харуулсан товч мэдээлэл тавигдсан байна. Тухайлбал сайтын мэдээлж буйгаар 1950 оноос хойш далайд амьдардаг нийт том загаснуудын 90% нь устаж үгүй болсон бөгөөд одоогийн бохирдлын түвшин энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд далайд загаснаас илүү хуванцар их байх аж.

Сануулж хэлэхэд өмнө нь Parley компани adidas брэндтэй хамтран хэд, хэдэн төсөл гаргаад амжсан бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд бий болсон далайн хог хаягдлаар хийгдсэн пүүзнүүд одоо хүртэл хэрэглэгчид дунд эрэлттэй байгаа билээ.

цааш үзэх