Хайх

Төгс нэгдэл: Tyler, The Creator x Lacoste хамтарсан цуглуулга

Төгс нэгдэл: Tyler, The Creator x Lacoste хамтарсан цуглуулга

Streetwear диваажин

Text: Бюро 24/7


Америкийн рэппер Tyler, The Creator өөрийн үүсгэн байгуулсан Golf Le Fleur брэндийнхээ хүрээнд Францын Lacoste загварын ордонтой хамтран капсул цуглуулга гаргажээ. Цуглуулгад цахилгаантай цамц, спорт өмд, поло футболка, панама, шоорт болон зөөлөн ноосон материалтай кардиган багтсан байна. Бүх загварууд 1980-аад оны ретро хэв маягаар хийгдсэн бөгөөд пастель ягаан, оюу ногоон, бор ба цагаан өнгөнүүдээр дагнасан байна. Түүнчлэн цуглуулгад зориулан брэндүүд хоёр логогоо нэгтгэж намуу цэцэг дээр байршсан матар бүхий дүрслэл бүтээсэн нь загваруудыг хаанаас ч харсан танигдахуйц онцгой болгожээ.

Tyler, The Creator 2011 онд Yonkers дууныхаа видео клипээр анх алдарт хүрч, уг бүтээлээрээ MTV шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж байсан билээ. Рэпперийн гаргах цомог бүр түүний хувь хүний зан чанарыг илтгэж байдаг онцлогтой. Тухайлбал Cherry Bomb цомог түүний үймээнч зан чанарын тусгал болсон бол Wolf цомог амгалан тайван талыг нь харуулдаг билээ. Tyler, The Creator өөрийн Golf Le Fleur хувцас загварын брэндийг 2010 онд үүсгэн байгуулсан бөгөөд тэр цагаас хойш Vans, Adidas, Converse болон өөр олон брэндтэй хамтраад амжсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих