Хайх

Tak.Ori хавар-зун 2016 сурталчилгаа

Tak.Ori хавар-зун 2016 сурталчилгаа

Зуны өргөө

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Tak.Ori-гийн хамт олон хавар-зун цуглуулгынхаа сурталчилгааг танилцууллаа. Зураг авалт Сицил дэх XVIII зууны Villa Tasca d'Almerita харшид болж өнгөрчээ. Цагтаа энэхүү харшид Лукино Висконти ба Кеннедигийн гэр бүл амрах дуртай байсан гэнэ

Tak.Ori маркийн хавар-зун цуглуулгын гол баатраар Пабло Пикассо тодорсон юм. Алдарт зураачийн хар хөмсөгтэй, шүдэндээ улаан сарнай зуусан зураг цуглуулгын хувцаснуудыг чимсэн байлаа. Цуглуулга ерөнхийдөө зураачийн уран бүтээлийн адил олон тод өнгөнүүдээс бүрдсэн. Маркийн үүсгэн байгуулагч ба бүтээлч захирал Светлана Таккори хэв маягаа алдалгүй, урьд өмнөх шиг ээ гэнэтийн элементүүд цуглуулгадаа оруулжээ. Тэр маш олон төрлийн хээг хооронд нь хольдгоороо алдаршсан нэгэн билээ. Энэ удаад ч мөн адил цэцгэн хээ, ханын обойн хээтэй хосолж, Пикассогийн зураг ургамлын угалзтай зэрэгцсэн байна.

Tak.Ori хавар-зун 2016 сурталчилгаа (фото 1)Tak.Ori хавар-зун 2016 сурталчилгаа (фото 2)Tak.Ori хавар-зун 2016 сурталчилгаа (фото 3)Tak.Ori хавар-зун 2016 сурталчилгаа (фото 4)

цааш үзэх