Хайх

Тайван орчинд: Том Форд загварын шоу хийхээс татгалзлаа

Тайван орчинд: Том Форд загварын шоу хийхээс татгалзлаа

Мөн дахин Америк улсыг зорилоо

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бусад брэндүүд тайзны засал чимэглэл, шоуны сүрлэг байдлаараа өрсөлдөж байх зуур Том Форд энэхүү форматаас эрс татгалзахаар шийджээ. Одооноос эхлэн тэр өөрийнхөө цуглуулгуудыг зөвхөн танилцуулга хэлбэрээр олонд хүргэх гэнэ. Харин энэ удаагийн танилцуулга Нью-Йорк хотод болж өнгөрнө

Дараагийн эмэгтэй загварын долоо хоног эхлэхэд маш бага хугацаа үлдлээ. Тухайлбал Нью-Йоркийн загварын долоо хоног 2016 оны хоёрдугаар сард эхэлнэ. Харин Том Форд өөрийн цуглуулгаа танилцуулах зорилгоор Нью-Йорк хотыг зорьж, шинэ формат туршиж үзэх гэж байна.

Энэ мэдээлэл цацагдахаас өмнө Форд Лондонд танилцуулах байсан эрэгтэй цуглуулгаа цуцалсан билээ. Магадгүй дизайнер загварын салбарын хамтрагч Томас Тейтээс үлгэр дууриалал авсан байх. Тейт долоо хоногийн өмнө одооноос эхлэн загварын шоу зохион байгуулахаа больж, зөвхөн хэвлэл мэдээллийнхэн болон худалдан авагч нарт зориулсан танилцуулга хийдэг болохоо мэдэгдсэн юм. Түүний хэлж буйгаар тайзны шоу зохиох нь хэтэрхий үнэтэй бөгөөд зарцуулагдсан цаг зав, хөрөнгө мөнгө тэр болгонд үр өгөөжөө өгөөд байдаггүй аж.

Фордын хувьд гэвэл түүнд танилцуулга хэлбэрээр цуглуулгаа олонд хүргэх нь илүү таалагддаг гэнэ. Тайзны шоутай харьцуулбал уг форматын үеэр хувцаснуудыг нарийн ажиглаж, деталиудыг нь судалж үзэх боломж олддог. Түүнчлэн брэндийн төлөөлөгчид зочин бүрд цуглуулгынхаа санааг бүрэн тайлбарлах цаг гардаг гээд олон давуу тал бий.

цааш үзэх