Хайх

The North Face дахин боловсруулсан майхнаар гар цүнх хийлээ

The North Face дахин боловсруулсан майхнаар гар цүнх хийлээ

Хог хаягдал багасгах санаачилга

Text: Buro.Mongolia


Спорт хувцас болон жуулчны эд зүйлс санал болгодог The North Face брэнд Их Британийн дизайнер Кристофер Рэйберний санаачилгыг дэмжиж эко аксесуарын цуглуулга гаргалаа. Капсул цуглуулгад дахин боловсруулсан майхнаар хийсэн гурван төрлийн гар цүнх багтжээ.

Бариултай гар цүнх ба үүргэвч хэлбэрийн цүнх гэх хоёр загвар нь багтаамж сайтай том хэмжээтэй болсон бол гурав дах загвар нь илүү авсаархан гар цүнхэнд дуртай хүмүүст таалагдана. Мөн бүх загварууд тод шар өнгөтэй ба брэндийн лого болон RÆBURN/RECYCLED гэх бичиг хар өнгийн өргөн оосорнууд дээр цагаанаар тодрох болно. Цүнх болгоны дотор нэмэлт тасалгаа байгаа бөгөөд бүгд эвхэгдэж цүнхэн дээрх жижиг халаасанд багтах давуу талтай юм.

Цуглуулга бүхэлдээ хуучин майхны материал, эд ангиудыг ашиглан хийгдсэн ба энэ нь брэндийн хэрэгжүүлдэг хог хаягдал багасгах зорилготой олон санаачилгуудын нэг болж байна. Гар цүнхнүүд The North Face брэндийн албан ёсны вебсайт дээр £ 80-135 үнээр худалдаалагдаж эхэллээ.

The North Face дахин боловсруулсан майхнаар гар цүнх хийлээ (фото 1)The North Face дахин боловсруулсан майхнаар гар цүнх хийлээ (фото 2)The North Face дахин боловсруулсан майхнаар гар цүнх хийлээ (фото 3)The North Face дахин боловсруулсан майхнаар гар цүнх хийлээ (фото 4)The North Face дахин боловсруулсан майхнаар гар цүнх хийлээ (фото 5)The North Face дахин боловсруулсан майхнаар гар цүнх хийлээ (фото 6)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх