Хайх

The North Face аалзны тороор “Moon Parka” хийлээ

The North Face аалзны тороор “Moon Parka” хийлээ

Илүү дулаахан

Text: Б.Энхжин


Зураг:

Ихэнх өвлийн гадуур хувцас нийлэг эд, сарж даавуу болон хөвөнгөөр хийгддэг билээ. Тэгвэл The North Face Moon Parka хүрмээ японы Spiber компанийн аалзны торноос гаргаж авсан материалаар хийжээ

Аалзны тор уян хатан байдлаараа олны анхаарлыг их таддаг. Алтан өнгөтэй утсаар кутюр даашинз хийх зэргээр загварын ертөнц энэ сонин материалыг ашиглах тал дээр тасралтгүй туршилт явуулсаар байна. Аалзны тор нь кевлараас (нэгэн төрлийн синтетик даавуу) арай хүнд, даавуунаас илүү зөөлөн, уян хатан чанартай гэнэ. Тэгэхдээ их хэмжээний аалзны тор гаргаж хувцас хийх тийм ч энгийн зүйл биш ээ. Мэдээж энэ бол ямаанаас ноолуур гаргаж авахтай адилгүй ба багахан тор гаргаж авахын тулд маш их цаг зарцуулах болдог. Тэгвэл North Face-тэй хамтарсан японы Spiber компани 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш аалзны торыг технологид шилжүүлэх судалгаа хийж байгаа аж. 

Тэд аалзны торны генетик бүтэцийг олж мэдэх, нэмэгдүүлэхийн тулд олон зуун төрлийн аалз судладаг гэнэ.  Spiber-ийн мэргэжилтнүүд торгоны синтетик уураг гаргаж авахын тулд генетикийн өөрчлөлтөнд орсон бактер ашигладаг байна. Судлаачид торгоны уурагны ДНК-г аалзны тор ээрэх эрхтэнийг дуурайлган хийсэн хошуугаар  ээрч полимер материал болгодог байна. Эцэст нь гаргаж авсан полимерээрээ хувцас хийдэг ба Spiber компанийн лабораторид 650 орчим полимер хадгалагдаж байна.

The North Face аалзны тороор “Moon Parka” хийлээ (фото 1)

Энэ сарны хүрэм нь  Spiber компаниас гаргаж буй цорын ганц бүтээгдэхүүн биш ажээ. Spiber компани Toyota компанитай хамтран цохилт шингээх материал гаргаж авахаар ажиллаж байна. Мөн үүнийхээ хажуугаар Moon Parkа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар бэлдэж байгаа ба ирэх жилээс гарах төлөвлөгөөтэй байгаа юм. The North Face-ийн энэхүү хүрэм одоогоор ямар үнэтэй гарах нь тодорхой болоогүй байгаа ч Spiber компани аль болох өндөр үнээр худалдаалахгүй гэдгээ амлажээ. Мөн энэхүү материалыг автомашин, сансар судлал болон цэргийн салбарууд ихэд сонирхож байгаа гэнэ.

 

цааш үзэх