Хайх

Уиллоу Смит Chanel-ын сурталчилгаанд тоглолоо

Залуу дуучин Chanel’s Gabrielle цүнхийг барин Токио хотын гудамжаар зугаалж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Chanel брэнд Уиллоу Смитийн оролцсон шинэ сурталчилгаа танилцууллаа. Бичлэгийн зураг авалт Токио хотод хийгдсэн бөгөөд 16 настай дуучин Дзимботе ба Юракуте дүүргүүдээр зугаалж буйгаар гарчээ. Тэрээр нэгэн кафед орон будаа идэж, метрогоор зугаалж, хотын амьдралтай танилцах болно. Мөн мэдээж хэрэг энэ бүх хугацаанд Уиллоу алтлаг арьс болон твид материалаар хийгдсэн Chanel's Gabrielle гар цүнхээр гангарна.

Сануулж хэлэхэд өнгөрсөн жил залуу бүсгүй Chanel брэндийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр мөн брэндийн нарны шилний нүүр царайгаар тодорч, шинэ сурталчилгаануудад гол дүр гүйцэтгэж байгаа.

цааш үзэх