Хайх

Vetements ба Gosha Rubchinskiy-гийн загваруудаар гангарсан покемонууд

Vetements ба Gosha Rubchinskiy-гийн загваруудаар гангарсан покемонууд

Cool баатрууд

Text: Buro.Mongolia


Покемон давлагаа үргэлжилсээр байна. Энэ удаад Pokémon Go тоглоомын баатрууд хувцаслалтынхаа хэв маягийг шинэчиллээ

Италийн Nss онлайн сэтгүүл дэлхийг байлдан дагуулж буй сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв болох Покемонуудыг бусад хэвлэл мэдээллүүдээс илүү гарамгай онцолжээ. Сэтгүүлийн график дизайнер Марчелло Пизано Пикачу, Бульбазавр, Чармандер, Мяута ба Сквиртлыг Vetements, GCDS, MISBHV, Gosha Rubchinskiy ба Off-White брэндүүдийн энэ жилийн намрын цуглуулгын хувцсаар гоёжээ. Үүнээс харахад өхөөрдөм покемонууд одоо загварын тайзуудаар алхах л үлдээд байх шиг байна.

Энэ дашрамд дурдахад яг одоогийн байдлаар "покемон солиорол" хамгийн өндөр цэгтээ хүрээд байна. Орос болон Европын томоохон банкнуудын нэг болох Сбербанк өчигдөр өөрийн төв байрнуудын дэргэд Pokémon Go тоглоом дахь покемонуудыг татан авчирдаг тусгай модулиудыг байршуулжээ. Тэд мөн тоглогчдод зориулж албан ёсны даатгалын программ зохиосон байна. Тодруулбал покемонуудыг хайж явах тоглогч тоглоомынхоо үэр анхаарлаа алдаж, ямар нэгэн байдлаар бэртвэл даатгалын компани тэдний нөхөн олговрыг төлөх гэнэ.

 

 

цааш үзэх