Хайх

Vetements ба Reebok нар хамтарсан төслөө танилцуулах гэж байна

Vetements ба Reebok нар хамтарсан төслөө танилцуулах гэж байна

Аравдугаар сарын 17-нд Сөүл хотод

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үеийн загварын ертөнцийн хамгийн cool дизайнер гэгдэх Демна Гвасалия Reebok-д пүүзний загвар гаргаж өглөө

Дизайнер Демна Гвасалия Reebok брэндтэй хамтрах болсон тухай цуурхал Vetements-ийн хавар-зун 2017 загварын шоуны дараа тархаж эхэлсэн. Уг загварын шоу дээр дизайнер битүү сараачигдсан пүүзтэй тайзнаа гарч ирсэн нь хүн бүрийн анхаарлыг татсан юм. Харин хоёр хоногийн өмнө Vetements брэндийн албан ёсны Instagram хуудас дээр цуурхлыг бататгах нэгэн мэдэгдэл нийтлэгдлээ. Демна Гвасалиягийн Reebok-д зориулан бүтээсэн пүүз аравдугаар сарын 17-нд Сөүл хотод танилцуулагдана.

Сануулж хэлэхэд энэ нь Гвасалиягийн томоохон брэндүүдтэй хамтарч буй анхны туршлага биш юм. 2016 оны долоодугаар сард Vetements брэнд Парисын кутюр загварын долоо хоногийн онцгой зочноор уригдаж, Brioni, Manolo Blahnik, Levi's, Juicy Couture, Comme des Garçons ба Reebok гэх брэндүүдтэй хамтарсан цуглуулгаа танилцуулсан байгаа.

VETEMENTS COMING TO KOREA @reebok @matchesfashion

A photo posted by VETEMENTS (@vetements_official) on

цааш үзэх