Хайх

Виртуал загвар өмсөгч Lil Miquela хувцас загварын брэнд үүсгэн байгууллаа

CLUB 404

Text: Бюро 24/7


Виртуал загвар өмсөгч Микела Соуса буюу Lil Miquela CLUB 404 хэмээх  хувцас загварын брэнд үүсгэн байгуулж, анхны цуглуулгын сурталчилгаагаа цацлаа. CLUB 404-ийн анхны цуглуулгад "Digital Psychedelia" гэсэн бичигтэй чөлөөт загварын цамц болон футболка, бэлтгэлийн өмд, ретро хээтэй оймс, жийнсэн өмд багтжээ.

Үүнээс гадна Lil Miquela анхны цуглуулгад зориулан сайкеделик, ретро-поп уур амьсгалтай маш сонирхолтой сурталчилгаа цацсан ба сурталчилгааг өөрөө найруулсан болохоо онцолсон юм. Түүнчлэн Lil Miquela-ийн виртуал найзууд болох @blawko22, @bermudaisbae нар CLUB 404-ийн нүүр царайгаар сонгогдсон байна. CLUB 404 брэндийн анхны цуглуулга дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн брэндийн вебсайтаар дамжуулан худалдаалагдах ажээ.

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих