Хайх

Владимир Путины нэрэмжит “Putin Jacket” тун удахгүй худалдаанд гарна

Владимир Путины нэрэмжит “Putin Jacket” тун удахгүй худалдаанд гарна

Их Британийн нэгэн брэнд ОХУ-ын ерөнхийлөгчид зориулсан, -40 хэмийн хүйтэнд тохиромжтой савхин бомбер гаргалаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Тэртээх 1899 онд үүсгэн байгуулагдаж байсан, баялаг түүхтэй Их Британийн Matchless London брэнд шинэ Heroes цуглуулгынхаа үндсэн загваруудыг танилцууллаа. Энэхүү капсул цуглуулга дээр ажиллахдаа Matchless-ийн хамт олон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс бүтээлч санаа авчээ.

Путинд зориулж энэ брэнд нь хонины ноосон оруулгатай, «95» гэх тэмдэглэгээтэй үрэгдсэн арьс бүхий бомбер хүрэм гаргасан байна. Matchless анх удаагаа -40 хэмд тооцоологдсон тусгай арьсан хийцтэй загвар бүтээжээ. Уг хүрэм нь галууны өдөөр доторлогдсон мөн цахилгаан нь гар аргаар оёгдсон гэх олон давуу талтай юм.

"Matchless London брэнд нь бодит болон бодит бус супер баатруудаас бүтээлч санаа аван савхин хүрэм гаргадгаараа алдартай. Бид өмнө нь Марлон Брандогоос эхлээд Арнольд Шварценеггер хүртэлх, эсвэл Бэтменээс эхлээд Жеймс Бонд хүртэлх олон баатруудыг онцолж байсан туршлагатай. Бидний хувьд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин нь жинхэнэ орчин үеийн баатар юм. Бид түүний хүчирхэг зан чанарыг хүндэлж, эрэгтэйлэг дүр төрх, хошин мэдрэмж ба амгалан тайван байдлыг нь биширдэг. Хэвлэл мэдээллээс харах нь ээ өдгөө 65 настай Путин морь унаж, мотоциклоор давхиж, хоккей тоглож, жүдогоор хичээллэж байна. Түүнээс залуу тэргүүлэгчид хүртэл ийм хэв маягаар амьдрахгүй байна шүү дээ. Мөн мэдээж хэрэг Путин ОХУ гэх хүчирхэг орныг удирдаж байна" хэмээн Matchless-ийн удирдах захирал хэлжээ.

Шинэ хүрмийг брэндийн хамт олон ерөнхийлөгчийн 65 насны төрсөн өдрийг тохиолдуулан танилцуулсан байна. Сануулж хэлэхэд Владимир Путин нь 1952 оны аравдугаар сарын 2-нд Санкт-Петербург хотноо төрсөн юм.

"Putin Jacket"-ийг 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн урьдчилан захиалах боломжтой хэдий ч, бэлэн загварууд ирэх оны хоёрдугаар сард худалдаанд гарах болно.

Владимир Путины нэрэмжит “Putin Jacket” тун удахгүй худалдаанд гарна (фото 1)

цааш үзэх