Хайх

Эмэгтэй хүн бүрт инээмсэглэл авчирдаг тютю юбкаг Yalguun Accessories урлажээ

Эмэгтэй хүн бүрт инээмсэглэл авчирдаг тютю юбкаг Yalguun Accessories урлажээ

Харагдаж байгаагаасаа ч илүү гун утга агуулгатай тютю юбка

Text: Buro.Mongolia


Тютю юбка өмсөхийн тулд заавал балетчин байх ёстой гэсэн дүрэм үгүй. Эрт дээр үеэс л эмэгтэйлэг чанарын сонгодог илэрхийлэл болсоор ирсэн тюль материал нь балетчидын өмсгөл эсвэл хуримын загвартай салшгүй холбоотой байж, өдөр тутамд өмсөхөд хэт романтик нэг бол хэт эмэгтэйлэг хэмээн тооцогддог байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хүчирхэгжиж буйн хэрээр эмэгтэйчүүд өөрсдийгөө бусдын нүдэнд "баталж", хувцсаар дамжуулан хүчирхэг төрх бүрдүүлэх шаардлагагүй болсон. Хэтэрхий эмэгтэйлэг харагдахаас эмээн спорт эсвэл ажил хэрэгч трендүүд рүү налайдаг байсан үе өнгөрч хүссэнээ л өмсдөг үе иржээ. Тэр ч бүү хэл өнөөдөр дэлхийн томоохон улаан хивснүүд дээр эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд хүртэл нэвт гэрэлтэх торон материалтай гоёл сонгож байгаа нь тэрхүү нийгмийн болоод загварын салбар дахь өөрчлөлтийг харуулж байгаа биз ээ.

Эмэгтэй хүн бүрт инээмсэглэл авчирдаг тютю юбкаг Yalguun Accessories урлажээ (фото 1)

Энэ давлагааг ухамсарлан дизайнерууд шинэ цуглуулгууддаа тюль материалаар хийгдсэн кутюр даашинзуудаас эхлээд илүү энгийн хийцтэй загваруудыг өргөн хувилбараар танилцуулах боллоо. Монголд л гэхэд торгон алчуураараа хэрэглэгчдэд танигдсан Yalguun Accessories брэнд тютю юбкаг санал болгожээ. Анх торгон алчуураар брэндээ эхлүүлсэн тэд өдгөө гоёл чимэглэл, гэр ахуйн эд зүйлс, цаашлаад даашинз одоо юбка танилцуулж маш хурдтай хөгжин зах зээлээ тэлж байна. Yalguun Accessories-ийн хамт олон мэдээж бүтээгдэхүүн бүрдээ үндэсний аяс шингээн сайн сайхныг бэлгэдсэн хээ, угалзнуудыг нэвтрүүлдэг заншлаараа шинэхэн гаргасан тюль юбкагаа ч бас үүрдийн бат бэх холбоог бэлгэдсэн хаан бугуйвч, хатан сүйх, өнө мөнхөд жаргахыг ерөөсөн өлзий хээ бүхий торгон хатгамлаар баяжуулж өгчээ. Ингэснээр брэндийн худалдаалж буй загвар бүр нь хоорондоо зохицон, уялдан холбоотой байж, онцгой үйл явдлын бэлэг болоход ч нэн тохиромжтой, удаан бодох шаардлагагүй хялбар сонголт болж байгаа юм.

Эмэгтэй хүн бүрт инээмсэглэл авчирдаг тютю юбкаг Yalguun Accessories урлажээ (фото 2)

Тюль материалтай юбка нь яг одоо бидний Instagram feed-ийг дүүргээд буй 90-ээд оны загвар, спорт, нормкор зэрэг трендүүдийг сарниулан шинэ өнгө аяс нэмж өгөх сонирхолтой загвар болно. Түүх сөхөж үзвэл тютю юбкаг хамгийн анх Швед, Итали гаралтай бүжигчин Мэри Таглиони 1832 онд өөрийн "La Sylphide" балетын бүжигт зориулан танилцуулж байсан бөгөөд түүний өмссөн хонхон хэлбэрийн юбка тайзны костюм дизайнеруудыг гайхшруулан тюль материалыг илүү олон давхарласан, богиноссон эсгүүртэй тютю юбкаг урлах сэдэл өгч байсан юм. Цагаан өнгийн тютю нь эмэгтэй бүжигчдийн цэвэр ариун, уян налархай зан чанарыг илтгэдэг ба гоо зүйн өнцгөөс харахад бүжигчдийн гоолиг галбирыг магтан дуулдаг билээ. Харин үзэсгэлэнт балетчидын дүр зургийг багаасаа л үлгэрийн ном эсвэл зул сарын чимэглэл зэргээс харж өссөн бяцхан охид том болоод тэдгээр бүжигчид шиг үзэсгэлэнтэй, дэгжин бөгөөд эелдэг болохыг тэмүүлсээр ирсэн байдаг. Эдгээр соёл болоод нийгмийн ойлголтуудын улмаас хүчирхэг харагдахыг хүссэн эмэгтэйчүүд тютю юбкаг "хэтэрхий эмэгтэйлэг" ангилалд оруулан өдөр тутамдаа өмсөхөөс зайлсхийгээд байсан юм. Тэгвэл орчин үед дизайнер Мария Грация Кьюрри Dior ордны бүтээлч захирлаар томилогдохдоо тюль материалын тусламжтай тунхаглал хийж "We Should All Be Femninists" зэрэг бичигтэй футболкаг тюль юбкатай хослуулан тайзнаа гаргаснаар энэ материалтай холбоотой аливаа хуучинсаг ойлголтуудыг эвдсэн билээ.

Эмэгтэй хүн бүрт инээмсэглэл авчирдаг тютю юбкаг Yalguun Accessories урлажээ (фото 3)

Стайлингийн хувьд тютю юбкаг oversize свитер болон цэмцгэр кеттэй хослуулах нь хэзээ ч буруутахгүй сонгодог шийдэл болдог бол дээгүүрээ ижил өнгийн торон цамц өмсөн өндөр өсгийттэй хослуулж олон давхар хүзүүний зүүлт зүүснээр дэгжин үдшийн төрх бий болно. Тюль юбкан дээр мөн oversize пиджак өмсөн бэлхүүсээ бүсээр тодотгож илүү орчин үеийн хэв маяг бүрдүүлж, нэг бол комбат гуталтай хослуулан панк стиль гаргах боломжтой. Товчхондоо нэг өнгөөр дагнах, олон давхарлаж хувцаслах, эмэгтэйлэг болон эрэгтэйлэг загваруудыг хооронд нь хослуулах гэсэн үндсэн стилистик аргачлалуудыг баримтлахад л хангалттай.

Дашрамд дурдахад Yalguun Accessories брэнд шинэ цуглуулгадаа пастель ягаан, цэнхэр, шар болон тод ягаан, саарал, хар, хүрэн улаан гэх өнгөний сонголттой тютю юбкануудаас гадна 10 төрлийн шинэ торгон алчуур танилцуулаад байна.

Yalguun Accessories

Утас: 90117575
Хаяг:
*И-Март Чингис салбар 1 давхарт, 09:00-22:00,
*Улсын их дэлгүүрийн 6 давхарт, 09:00-22:00,
*Зайсан Хилл Комплекс, 7 давхарт, шилэн гүүрний хажууд 11:00-21:00,
*Чингис Хаан ОУ нисэх буудлын 3 давхарт 24 цагаар /Duty Free хэсэгт/,
*Зайсангийн Оргилын эсрэг талд Zaisan Star Shopping center-ын 2 давхарт 11:00-21:00,
*Peace mall худалдааны төвийн 4 давхарт 411 тоот 11:00 - 21:00,
*Улаанбаатар их дэлгүүрийн B1 давхарт 10:00- 22:00

Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх