Хайх

Зааварчилгаа: Шүүх хурлын танхимд юу өмсөх вэ?

Зааварчилгаа: Шүүх хурлын танхимд юу өмсөх вэ?

Text: Buro.Mongolia


The Cut хэвлэлийн газар шүүх хурлын танхимд хэрхэн зөв зохистой хувцаслах талаар нийтлэл гаргалаа. Зөвлөгөөг мэргэжлийн хуульчид болон алдартнуудын өмгөөлөгчид өгчээ.

1) "Свитер цамцны нөлөө". Свитер цамц шүүгдэгчийг илүү зөөлөн дүр төрхтэй харагдуулдаг. Энэхүү хувцаслалтын аргачлалыг ихэвчлэн хүнд гэмт хэргийн шүүх хурал дээр ажиглах боломжтой байдаг. The Cut сэтгүүл үүнтэй холбогдуулан Менендес ах дүүсийн хэргийг дурсаж, ах дүүсийн цэнхэр ба тоорын өнгөтэй свитер цамцыг жишээ болгожээ.

2) Хослол = мэргэжлийн дүр төрх. Хэрвээ олон нийтэд танигдсан, хэвлэл мэдээллээр алдартай хүн шүүх хуралд дуудагдсан бол сонгодог эсгүүртэй цэмцгэр хослол сонгох нь хамгаас тохиромжтой байдаг. Учир нь энэ арга нь тухайн хүний папарацци эсвэл улаан хивсэн дээр үзэгдсэн хөнгөмсөг дүр төрхийг илүү мэргэжлийн болгож харагдуулдаг юм.

3) Чухал ач холбогдолтой шүүх хуралд зориулан өмгөөлөгч, зөвлөгч ба стилистээс бүрдсэн бүхэл бүтэн баг ажиллуулах шаардлагатай байж болзошгүй. Линдси Лоханы өмгөөлөгч Шон Холлигийн хэлж буйгаар ихэнх олны танил хүмүүсийн шүүх хуралд зориулсан дүр төрхийг стилист хэзээ ч бие даан шийдвэрлэдэггүй гэнэ. Стилистүүд үргэлж өмгөөлөгч ба зөвлөгч нартай хамтран ажилладаг байна.

4) Үс засалт ба нүүр будалт гэх зэрэг жижиг деталиуд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. "Би үйлчлүүлэгчиддээ зөөлөн мейкап хийж, үсээ боох эсвэл дээш шуухыг зөвлөдөг. Мөн тухайн хүний гадаад төрх настай нь нийцэж байх учиртай" хэмээн Холли ярьж байна.

Зааварчилгаа: Шүүх хурлын танхимд юу өмсөх вэ? (фото 1)

5) Шүүх хурлын танхимд сонгосон төрх тань таны өдөр тутмын төрхөөс хэт өөр байж болохгүй. Учир нь найдваргүй байдал луйварчны хамгийн тод шинж тэмдгүүдийн нэг юм шүү дээ.

6) "Хэтэрхий чинээлэг" харагдах нь муу зүйл. "Мэдээж хэрэг шүүх хурлын танхимд хүрэлцэн ирэхдээ анхаарал татам алтан гоёл чимэглэл зүүх хэрэггүй. Хүмүүсийн оюун ухаанд чинээлэг харагдсан хүмүүс хэн нэгнийг хуурсан эсвэл хаа нэгтэйгээс хулгай хийсэн байх магадлалтай гэх хэвшсэн ойлголт бий" гэж Bloom Strategic Consulting, Inc компанийн ерөнхийлөгч Жейсон Блум зөвлөсөн байна.

7) Хувцасныхаа өнгөнд анхаарал хандуулаарай. Цагаан ба цэнхэр өнгө нь цэвэр ариун, үнэнч ба гэмгүй байдалтай холбогддог бол, улаан ба хар нь аюул мэдрүүлдэг.

8) Та ямар ч хэрэг үйлдсэн бай хэзээ ч битгий "f**k you" гэсэн бичигтэй маникюр хийлгээрэй. The Cut энэхүү зөвлөгөөг өгөхдөө Линдси Лоханы 2010 оны шүүх хурлыг дурссан юм. Тухайн үед шүүгдэгчийн маникюр дээр тэрхүү байж боломгүй үгс бичигдсэн байлаа. "Би бүхэл өдрийн турш түүний хажууд байсан атлаа юу ч анзаараагүй. Мөн шүүгч ч бас юу ч олж хараагүй. Хэн ч юу ч анзаараагүй байтал операторчин энэ деталийг жинхэнэ шуугиан болгож чадсан шүү" хэмээн жүжигчин бүсгүйн өмгөөлөгч Шон Холли тухайн үеийн үйл явдлаас хуваалцжээ.

цааш үзэх