Хайх

Zara эзэнт гүрний тухай баримтат кино энэ намар гарна

Zara эзэнт гүрний тухай баримтат кино энэ намар гарна

Шинэ бүтээл брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортегагийн тухай өгүүлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ намар Zara эзэнт гүрний тухай баримтат кино гарна. «Zara: The Story of the World's Richest Man» бүтээлийг Prime Entertainment Group компани бэлтгэж байна.

Уг кинонд Zara брэндийн үйл ажиллагааны бүтэц, масс зах зээлийн онцлог, нууц камерын тусламжтайгаар хийсэн дэлгүүр доторх ажиглалт болон мэргэжилтнүүдийн ярилцлага гарах болно. Энэ бүтээл нь түүнчлэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох тэрбумтан Амансио Ортегагийн тухай өгүүлж, түүний Zara-г үүсгэн байгуулсан түүхийг харуулна.

Баримтат киног «Zara: The Story of the World's Richest Man» хэмээн нэрлэх болсон шалтгаан нь өнгөрсөн онд тохиолдсон үйл явдалтай холбоотой юм. 2016 оны намрын улиралд Ортега хэсэг хугацааны турш дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдэж байсан. Forbes сэтгүүлийн мэдэгдэж байснаар түүний эд хөрөнгө тухайн үед 77,8 тэрбум долларт хүрч байсан билээ. Харин энэ оны жагсаалтад Ортега, Билл Гейтс ба Amazon-ы үүсгэн байгуулагч Жефф Безосын дараагаар гуравдугаар байранд бичигдэж байгаа.

цааш үзэх