Хайх

Жейсон Ву ба Диана Крюгер нар хамтарсан цуглуулга гаргана

Жейсон Ву ба Диана Крюгер нар хамтарсан цуглуулга гаргана

Чадварлаг дизайнер ба нарийн мэдрэмжтэй жүжигчин

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Жейсон Ву жүжигчин Диана Крюгертэй xамтран цуглуулга гаргахаар бэлтгэж байна. Цуглуулгад задгай энгэртэй цамц, комбинзон, өмд гэх зэрэг загварууд багтсан бөгөөд эдгээр хувцаснууд 295-995 долларын хооронд үнэлэгдэх гэнэ. Grey Jason Wu маркийн хүрээнд хэрэгжиж буй уг хамтарсан төсөл энэ намар худалдаанд гарах юм. Харин Диана Крюгер тус цуглуулгад орсон загваруудаар Каннын кино наадмын үеэр гоёсон байна.Жейсон Ву ба Диана Крюгер нар хамтарсан цуглуулга гаргана (фото 1)Жейсон Ву болон Диана Крюгер нар эртний найзууд юм. Дизайнерын хэлж буйгаар тэд Тулумд хамт амарч байхдаа хамтын цуглуулга гаргах санааг бодож олжээ.

Jason Wu брэнд хоёр жилийн өмнө жүжигчин бүсгүйн нэрэмжит Diane нэртэй цүнхний загвар гаргаж байсан юм. Алдарт дизайнер Жейсон Ву өөрийн нэрийн брэндээ удирдахаас гадна Hugo Boss брэндийн эмэгтэй загварыг хариуцан ажилладаг билээ.

 

цааш үзэх