Хайх

Жижи ба Белла Хадид нар “2016 оны шилдэг олон улсын загвар өмсөгч” өргөмжлөлийн төлөө өрсөлдөнө

Жижи ба Белла Хадид нар “2016 оны шилдэг олон улсын загвар өмсөгч” өргөмжлөлийн төлөө өрсөлдөнө

British Fashion Awards

Text: Buro.Mongolia


Жил бүр зохион байгуулагддаг British Fashion Awards шагнал гардуулах ёслолын энэ жилийн нэр дэвшигчид тодорхой боллоо

Энэ удаагийн нэр дэвшигчдийн жагсаалт урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээг хамарчээ. Нэр дэвшигчид дунд шинээр гарч ирж буй дизайнер Алессандра Рич, одоо цагийн "It" загвар өмсөгчид Жижи ба Белла Хадид, загварын ахмад уран бүтээлч Вивьен Вествуд гэх зэрэг маш сонирхолтой олон нэрс харагдана.

British fashion awards-ын хамт олон энэ жилээс эхлэн илүү олон улсын хэмжээнд өөрсдийгөө таниулахыг зорьж байна. Тэд энэ жил "Urban Luxury Brand" буюу "Тансаг зэрэглэлийн их хотын брэнд" гэх нэгэн шинэ категори нэмж, үүндээ Vetements, Off-White ба Adidas брэндүүдийг нэр дэвшүүлжээ. Хэдийгээр нэр дэвшигчдийн ихэнх нь Их Британи улсаас гаралтай хэдий ч, оны шилдэг дизайнерын номинацад Gucci-гийн Алессандро Микеле, Balenciaga-гийн Демна Гвасалия, Versace-гийн Донателла Версаче, Loewe-гийн Жонатан Андерсон ба Givenchy-гийн Рикардо Тиши гэх зэрэг олон улсын дизайнерууд өрсөлдөх болно.

Жижи ба Белла Хадид нар “2016 оны шилдэг олон улсын загвар өмсөгч” өргөмжлөлийн төлөө өрсөлдөнө (фото 1)

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн сонирхолтой үйл явдлаар "Оны шилдэг олон улсын загвар өмсөгч" ангиллын шагнал гардуулах мөч тодрох төлөвтэй байна. Учир нь энэхүү ангилалд эгч дүүс Жижи ба Белла Хадид нар хоорондоо өрсөлдөхөөс гадна, мөн жилийн турш амжилттай ажилласан олны хайртай модель Кендалл Женнер, Линейзи Монтеро ба Адвоа Абоа нар нэр дэвшчээ. Тэгэхээр хэн нь ялалт байгуулж, хамгийн шилдгээр нэрлэгдэх бол?

Энэ жилийн British Fashion Awards Лондонгийн Royal Albert Hall концертын танхимд арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулагдана.

цааш үзэх