Хайх

Зургаан настай Блю Айви Картер өөрийн гэсэн стилисттэй

Зургаан настай Блю Айви Картер өөрийн гэсэн стилисттэй

Харин та зургаан насандаа хэрхэн хувцасладаг байсан бэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар Бейонсе ба Jay-Z нарын том охин Блю Айви Картер өөрийн гэсэн дэлгүүр хэсдэг мэргэжилтэн ба стилисттэй гэнэ. Мануэль А.Мендез гэх тэрхүү мэргэжилтэн нь Бейонсегийн үүсгэн байгуулсан Parkwood Entertainment компанийн ажилтан бөгөөд үүний зэрэгцээ мөн дуучны хувийн туслах хийдэг байна. 


Блю Айви Картерын хамгийн сүүлийн үеийн гайхамшигтай төрхүүдийн стилистийг хариуцан ажилласан гэж хэлж болно. Тухайлбал гуравдугаар сарын дундуур зохиогдсон Wearable Art Gala арга хэмжээн дээрх Блю Айвигийн алтан даашинз ба хосолсон малгайн чимэглэл нь Мануэлийн сонголт байсан юм. Тэрээр мөн бяцхан Айвигийн энэ жилийн Грэммигийн төрхийг бүрдүүлсэн байгаа. Хэрвээ та санаж байгаа бол Блю Айви Грэммид оролцохдоо Valery Kovalska дизайнерын цагаан өнгийн tuxedo хослол болон гялалзсан саагаар бүрхэгдсэн саарал гутал өмссөн билээ. Түүнчлэн Jay-Z-гийн "Family Feud" нэртэй дууны клипэнд Айви бага зэрэг эртний уур амьсгалтай, гоёмсог захтай даашинз өмссөн нь бас л Мануэлийн бүтээл аж.

WWD-гийн онцолсноор Мануэль аль 2009 оноос эхлэн Бейонсетэй ажиллаж байгаа бөгөөд тэрээр бүр Блю Айвиг төрсөн цагаас эхлэн түүний стилистээр ажилласан байх магадлалтай гэнэ.

A post shared by Beyoncé (@beyonce) on

Зургаан настай Блю Айви Картер өөрийн гэсэн стилисттэй (фото 1)

Зургаан настай Блю Айви Картер өөрийн гэсэн стилисттэй (фото 2)

#kidsstyling Manú Man XOXO.

A post shared by Manuel A. Mendez (@mmanuelamendez) on

цааш үзэх