Хайх

Бүх юм байдаг эмэгтэйд ямар бэлэг сонгох вэ?

Бүх юм байдаг эмэгтэйд ямар бэлэг сонгох вэ?

Хамгийн өндөр шалгууртай хүнийг ч хүртэл гарцаагүй баярлуулна

Text: Ө.Тодгэрэл


Юу ч бэлэглэсэн гайхшрахгүй, хэрэгтэй бүх юм өөрт нь байдаг, хамгийн сүүлийн үеийн гоёмсог бүхнийг эзэмшдэг эмэгтэйд бэлэг сонгоно гэдэг амаргүй ажил. Зүгээр ч нэг амаргүй биш, бүр ухаан шаардсан маш нарийн төвөгтэй даалгавар ч гэж хэлж болох юм. Хүн бүрийн жагсаалтад ийм нэгэн "хүнд" хүн гарцаагүй байдаг тул бид таны шоппинг хийх ажлыг бага ч болов уу хөнгөвчлөх зорилгоор хамгийн өндөр шалгууртай хүнийг ч баярлуулах чадвартай шинэ жилийн бэлэгний санааг бэлдлээ.

Rolex бугуйн цаг

Бүх юм байдаг эмэгтэйд ямар бэлэг сонгох вэ? (фото 1)

Rolex бугуйн цагийг бэлгэнд авна гэдэг зүгээр ч нэг баяр хөөр төрүүлээд зогсохгүй хэзээ ч мартагдашгүй үнэ цэнэтэй дурсгал болно. Учир нь Rolex бол энгийн нэг бүтээгдэхүүн биш харин үр хүүхдэдээ дамжуулан үлдээх өв хөрөнгө юм. Тэр дундаа эмэгтэй хүний сэтгэлийг анхны харцаар булаах 31мм диаметр бүхий Oyster их биетэй, шар алт болон очир эрдэнэ чулуугаар чимэглэгдсэн Datejust 31 загвар түүний мөрөөдлийн цаг байх болно. Анх 1945 онд танилцуулагдсан цагаасаа эхлэн Datejust загвар сонгодог бугуйн цагны бэлгэ тэмдэг болж ирсэн бөгөөд хамгийн анхны ус нэвтэрдэггүй, өдөр заадаг цаг гэдгээрээ алдартай. Тухайн үедээ бугуйн цагны салбарыг байлдан дагуулж байсан энэ бүтээл өнөөдрийг хүртэл нэр хүндээ алдаагүй ирсэн билээ.

Ammann өвлийн гутал

Бүх юм байдаг эмэгтэйд ямар бэлэг сонгох вэ? (фото 2)

Монгол орны өвөл үзэсгэлэнтэй хэдий ч уур амьсгалын хувьд хатуу ширүүн тул дулаан явах нь хамгаас чухал билээ. Хамгийн ганган, хээнцэр бүсгүй ч дулаан явахаа л чухалчилна. Гэхдээ мэдээж тэрээр дулаахан, чанар сайтай, халтирдаггүй гэх шалгууруудын зэрэгцээ загварлаг дизайнтай гутлыг илүүд үзэх болно. Тиймээс дулаан атлаа орчин үеийн загвартай алдарт Ammann брэндээс сонголт хийх нь тун оновчтой шийдэл болно. Зуу гаруй жилийн түүхтэй Ammann-ы гуталнууд эко аргаар боловсруулсан үхрийн шир ба үс ашиглан хийгдэж, доторлогоо нь хурганы арьстай байдаг бөгөөд ул нь зузаан резинен материалтай, улавч нь бактерийн эсрэг үйлчилгээтэй. Загварын хувьд сүүлийн үеийн тренд дагуу анхаарал татам улаан үдээс, арзгар ултай тул хувцас бүртэй зохицдог давуу талтай.

Parajumpers өвлийн куртка

Бүх юм байдаг эмэгтэйд ямар бэлэг сонгох вэ? (фото 3)

Тэсгим хүйтэн өдрүүдийг даван туулахад гутлаас гадна мэдээж зузаан куртка хэрэг болно. Дэлхийн куртканы зах зээлд хуруу дарам цөөн нэр хүндтэй брэнд байдгийн нэг нь Италийн Parajumpers юм. Чанар ба загвараараа тэргүүлдэг энэхүү курткаг бэлгэнд авсан хэн бүхэн баяртай байх нь гарцаагүй. Дулаанаа хадгалах чадвартай, ус нэвтрүүлдэггүй материалтай, байгальд ээлтэй байдлаар гаргаж авсан үслэг юүдэнтэй, унаж бэртэхээс сэргийлэх тохойн оруулгатай, эд зүйлсийг найдвартай хадгалах олон том халаастай Parajumpers-ийн куртка аль хэдийн түүний авахыг хүссэн зүйлсийн жагсаалтад багтсан байгаа.

Bally гар цүнх

Бүх юм байдаг эмэгтэйд ямар бэлэг сонгох вэ? (фото 4)

Эмэгтэйчүүдийн хувьд гар цүнх хэтэрхий олон байна гэж хэзээ ч байхгүй. Харин ч эсрэгээрээ сайн чанарын гар цүнхийг тэрээр нандигнан цуглуулж, гамнан эдлэх болно. Тэр дундаа тансаг зэрэглэлийн Швейцарын Bally брэндээс сонгосон энэхүү хайр хүрэм жижиг хэмжээтэй, цэвэр арьсан материалтай, гинж хэлбэрийн алтан бариултай, матрын арьс мэт гадаргуутай гар цүнх түүний цуглуулгад онцгой байр суурийг эзэлнэ.


Fabiana Filippi хүзүүний зүүлт

Бүх юм байдаг эмэгтэйд ямар бэлэг сонгох вэ? (фото 5)

Бүх юм байдаг эмэгтэйд амжилттай бэлэг сонгох ухаалаг аргуудын нэг бол ховор, өвөрмөц эд зүйл бэлэглэх юм. Түүнд бүх хэрэгцээтэй зүйлс нь байдаг ч таны сонгосон Fabiana Filippi-гийн өдөн чимэглэлтэй хүзүүний зүүлт байхгүй гэдэгт бид итгэлтэй байна. Минимал, тансаг стилиэрээ алдартай Fabiana Filippi-гийн гоёл чимэглэлүүд өөрийн гэсэн онцлогтой, дахин давтагдашгүй байдаг тул чамин зүйлс цуглуулах дуртай эмэгтэйд заавал таалагдана. Гялалзсан уулын болор чулуу болон өдөөр хийгдсэн энэ зүүлт ямар ч энгийн хувцаслалтад "амь оруулах" чадвартай.



Grease Wellness Spa эрхийн бичиг

Бүх юм байдаг эмэгтэйд ямар бэлэг сонгох вэ? (фото 6)

Заавал эд зүйл сонгоно гэлтгүй онцгой түүнд онцгой мэдрэмж төрүүлэх спа өдөрлөгийг яагаад бэлэглэж болохгүй гэж? Бүхэл өдрийн турш сэтгэл санаа болон бие махбодоо амраан тайвшруулж, гоо сайхандаа анхаарал тавих нь ямар ч эмэгтэйн хувьд хамгаас таатай мэдрэмж байх болно. Гоо сайхны өрөө, уурын саун болон хуурай саун, жакузи зэрэг алжаал тайлах бүхий л үйлчилгээг үзүүлдэг Шангри-Ла зочид буудлын B1 давхарт байрлах Grease Wellness Spa-г зориод үзээрэй.

 

цааш үзэх