Хайх

Бороотой зуны өдрүүдэд бүрдүүлэх 3 төрх

Бороотой зуны өдрүүдэд бүрдүүлэх 3 төрх

Text: Бюро 24/7


Хэдийгээр зуны улирал дөнгөж талдаа орж байгаа ч сүүлийн өдрүүдэд тэнгэр бүрхэг бороотой, сэрүүн салхитай байх нь элбэг байгаа билээ. Тиймээс эдгээр ойлгомжгүй өдрүүдэд ямар төрх бүрдүүлж болохыг BURO. харуулж байна.


I

Цайвар өнгийн загварууд сонгосноор зуны улиралд тохиромжтой атлаа салхинаас хамгаалах, дулаан төрх бүрдүүлэх боломжтой. Мөн энэ онд этгээд хайчилбар бүхий хэлбэртэй туфли, байгалийн баялаг өнгөтэй клатч цүнх зэргээр төрхөө илүү сонирхолтой болгохыг зөвлөх байна.

II

Өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой энгийн, минимал төрх. Шулуун эсгүүртэй жийнсэн өмд, цагаан футболка, балерина, пиджак гэх үндсэн загварууд эмэгтэй хүн бүрийн шүүгээнд бэлэн байх учиртай юм шүү.

III

Энгийн slip даашинз, зөөлөн дулаан oversize свитер, ретро загварын кет нь хоорондоо төгс зохицол бүрдүүлж эмэгтэйлэг атлаа cool, загварлаг атлаа даруухан, тухтай төрх бий болгоно.

 

Сэтгэгдэл бичих