Хайх

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна

Дугуй ширээний ярилцлага

Text: Ж.Чинбат

Байкалын загварын долоо хоногт амжилттай оролцсон Monalun, Michel & Amazonka, 93//KiDULT маркуудын дизайнер бүсгүйчүүдтэй бид дугуй ширээний уулзалт зохион байгуулж загварын ертөнцийн талаар яриа өрнүүллээ

Зургаа дах жилдээ зохион байгуулагдсан Байкалын загварын долоо хоногт Монголын гурван марк амжилттай оролцлооЭнэ үйл явдал яагаад одоо хүртэл Улаанбаатарын загварын долоо хоногийн систем бий болохгүй байна вэ гэсэн асуултыг дахин сөхлөө. Цаашид Монголд хувцас загварын салбар хөгжихөд яг ямар хүчин зүйлс хамгийн их хэрэгтэй байна вэ? Үүнийг бий болгоход хэний оролцоо хамгийн чухал вэ? Энэ талаар бид дизайнер Б.Номуунгэрэл, Ч.Мишээл, М.Нямгэрэл, Б.Батжаргал нартай дугуй ширээний ярилцлага өрнүүллээ.

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 1)

 

Та бүхэн Байкалын загварын долоо хоногт оролцсон сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Тэнд олж харсан хамгийн сонирхолтой зүйл юу байв?

 

 

Monalun маркийн дизайнер Б.Номуунгэрэл

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 2)Энэхүү загварын шоунд ОХУ-ын Москва, Буриад, Алс Дорнодын бүсээс ирсэн нийт 25 дизайнер оролцсон бөгөөд тэднээс түрүүлсэн гурав нь Москвад болох тэмцээнд оролцох эрх авдаг юм билээ. Загвар зохион бүтээгчдийн талааарх сэтгэгдэл гэвэл тэнд чадвартай дизайнер байснаас гадна бүр муу, Монголд болдог "Хаврын гоёл" тэмцээнд оролцож байгаа юм шиг "хүүхдүүд" ч харагдлаа.

Энэ загварын шоу өмнө нь дандаа театрт, өндөр тайзтай зохиогддог байгаад одооноос эхлэн Европ стандартаар хийх гэж оролдсон юм билээ. Гэхдээ зарим талаар сайн болоогүй. Плитатай шалан дээр өөр зүйл дэвсэнэ гэсэн ч тэгж чадаагүйн улмаас нэг модель охин хальтирч шагайгаа гэмтээсэн. Ер нь Байкалын загварын долоо хоногт оролцсон моделиуд нь их гоё санагдсан. Бүгдээрээ эвдрээгүй, хөөрхөн, 20 нас ч хүрээгүй охидууд. 

Тэмцээний шүүгчид бидэнд сэтгэгдлээ хуваалцахдаа "Бид өөрсдийн дизайнеруудаа муулах гээгүй ч яг үнэндээ манайхан болоогүй юм байна. Монголоос ирсэн та нар биднээс өөр түвшинд явж байна. Баяр хүргье" гэж хэлсэн. Хамгийн гол нь бид гурав өөр, өөр стильтэй болохоор сонирхолтой байсан байх.

Michel & Amazonka маркийн дизайнер Ч.Мишээл

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 3)Загварын шоу надад их таалагдсан. Зохион байгуулагчид нь Мария Никитаева, Ольго Никитаева гээд аялал жуулчлалын салбарт ажилладаг, яг загварын салбарын хүмүүс биш байсан. Тэд аялал жуулчлалаа хөгжүүлэх гэж энэ арга хэмжээг зохион байгуулсан болохоор улсаас нь ивээн тэтгэж, бүх зардлыг нь гаргасан байсан. Өнгөрсөн жил биднийг урьсан ч оролцож чадаагүй. Надад загварын агентлаг нь их таалагдсан. Одоо 65 настай София гэдэг хүний удирддаг тэр агентлагаас дэлхийд танигдсан олон модель гарсан юм билээ. Нэг охин өөрийгөө сая Парист Gucci-гийн загварын шоунд оролцоод ирсэн гээд танилцуулсан. Бидэнд эхлээд арван модель сонгоорой гээд вебсайтаа явуулсан юм. Түүнийг харж байхад манай Монголд моделиудаа нэг дороос харж сонгодог веб хуудастай болох шаардлагатай санагдсан.

Нэг сонирхолтой зүйл гэвэл Буриадууд Монгол дизайнеруудыг аягүй сайн мэддэг юм байна лээ. Харин бид тэдний тухай А ч байгаагүй. Ер нь бол сая Улаан-Үүдэд энэ арга хэмжээнд оролцсоны дараа цааш сонсогдсон байсан. Биднийг арваннэгдүгээр сарын 23-нд болох Санкт Петербургийн загварын шоунд оролцох урилга ирсэн. Гэвч ажил ихтэй болохоор оролцох боломжгүй. Харин шууд Нью-Йорк гэж тэмүүлэхгүйгээр эргэн тойрондоо бага багаар танигдаад, туршлагажих боломж байна гэж харлаа.

 

93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 4)Би өнгөрсөн жил энэ арга хэмжээнд оролцож байсан. Энэ удаад тэд илүү том хийх гэж хичээсэн нь харагдсан. Тэгэхдээ зохион байгуулалт сайн болсон гэж би хэлж чадахгүй байгаа. Учир нь зарим нэг сэтгэлд хүрээгүй зүйлс бий. Биднийг эндээс өөрсдийн бэлтгэлээ хангаад хүрээд ир гэсэн боловч яг очиход эрэгтэй модельгүй, үс засалт, нүүр будалт хийх хүмүүс нь хүрэлцэхгүй зэргээр асуудлууд гарч ирсэн. Нийт 25 дизайнер оролцсон болохоор богино хугацаанд багтаж моделиудын үсийг засч, нүүрийг будна гэдэг нь хэцүү юм билээ. Бид багаараа явсан тулдаа өөрсдөө оролцож байж амжуулсан.

Загварын шоу, хаалтын үдэшлэг дээр ер нь л оросын дискотек хөгжим явж байсан ч залуучууд нь арай өөр юм байна лээ. Тэндэхийн охидууд хэлэхдээ "Манайд танай CUE+ баартай адилхан тийм андерграунд газар байдаг. DJ нар нь ч сайн, олдскүүл хип хоп тавьдаг" гэж байсан.

93//KiDULT маркийн дизайнер Б.Батжаргал

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 5)

 

Загварын шоуны моделиуд нь хөөрхөн, гоё санагдаж байсан. Моделиуд Орос, Буриад хүмүүс болохоор тэднээс Ази, Европ бас эрлийз гээд олон дүр төрх гарч ирсэн. 

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 6)

 

Энэ арга хэмжээнд оролцсоноор ямар сайн үр дүн та бүхэнд гарсан бэ?

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 7)Өөрийн танилцуулгадаа нэг мөр нэмлээ. Орос гэдэг их гүрэн рүү дөнгөж нэвтэрч, Монголд ийм дизайнерууд ажилладаг юм шүү гэсэн ойлголт өглөө. Тэнд ер нь онлайн дэлгүүр илүү сайн хөгжсөн байдаг юм байна. Ер нь бол Буриадад манай үнэ арай чанга байсан. Тиймээс тэнд арай боломжийн үнээр борлуулах болон Санкт Петербургээс ирсэн хүмүүс онлайн худалдаанд загваруудаа оруулаач гэсэн хамтран ажиллах санал тавьсан. 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 8)

 

Тэндэхийн залуучууд нь аягүй стильтэй, өөрсдийгөө илэрхийлж чадахуйц хувцасладаг юм байна лээ. Бид мөн тэндэхийн дэлгүүрүүдэд гэрээ байгуулаад цуглуулгын хувцаснуудаасаа орхиод ирсэн.  


Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 9)

 

Орос моделиудтай ажиллаж үзлээ. Тэдний нас нь жаахан болохоор харьцангүй жижигхэн биетэй байдаг юм байна. Зам гэдэг дэлгүүрийн зүгээс монголдоо боломжийн үнээр борлуулдаг загваруудаасаа манайд нийлүүлээч, гэрээ хийе гэсэн санал тавьсан. 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 10)Монголд үндэсний брэндүүд болон орчин үеийн чиг хандлагатай дизайнеруудын загварыг нэг дор танилцуулдаг арга хэмжээ алга байна. Хэрэв "Улаанбаатарын загварын долоо хоног" гэж зохион байгуулагддаг болвол та бүхэн жилийн тогтсон саруудад оролцох боломжтой юу?

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 11)Бид Mongolian Designers Union гэж холбоо байгуулсан нь яг энэ л зорилгыг өмнөө тавьсан хэрэг. Гэвч одоогоор өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаа, захиалгадаа дарагдаад байна л даа. Түүнээс яг үүнийг хариуцдаг хүмүүс нь тусдаа гарч ирээд, олон улсын стандартад нийцсэн тайз, гэрэл, орон зайтай болвол сайн л байна. Бид өөрсдөө загварын шоу зохиохдоо бараг л Улаанбаатарын бүх газрыг нэгжиж байж зочид, үзэгчдийн суух сандлыг олж цуглуулдаг байх жишээтэй. Хэдийгээр Гоёл наадам гэж жил бүр болдог ч гэсэн тэр бол бүтэхгүй асуудал гэдэг нь тодорхой болсон. Тиймээс одоо залуу үе нэгдээд нэг тогтсон арга хэмжээтэй болох хэрэгтэй гэж боддог. 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 12)

 

 

Эртнээс бэлдээд хийвэл бид оролцоход бэлэн. 

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 13)

 

 

Тийм ээ, оролцоно.

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 14)

 

Загварын долоо хоног болох хуваарь ямар байвал зүгээр вэ? Та бүхэн жилд хэдэн цуглуулга гаргах боломжтой вэ?

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 15)Бид дэлхийн жишгээр нэг улирал түрүүлж ес, арван сард зуны хувцас танилцуулах нь Монголд боломж муутай. Харин хүйтний улиралдаа намар-өвөл цуглуулга хийсэн нь илүү ашигтай байдаг. Хэрэв тогтсон загварын долоо хоногтой болвол дизайнерууд хувийн захиалга авах гэж эргэлзэхгүйгээр улиралдаа таарсан цуглуулгаа танилцуулаад явах боломжтой. Яг үнэнийг хэлэхэд би нэг цуглуулгыг 7-14 хоногт хийдэг. Ингэж шууруулах нь зарим талаар дутагдалтай. Тиймээс илүү сайн зүйл хийхийн тулд  өмнөх шигээ экспресс хандмааргүй байгаа.

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 16)

 

Бид жилдээ дөрвөн цуглуулга гаргах боломжтой. Гэвч захиалагчийн хүсэлтээр ажилласаар таарч байна. Ер нь байнга захиалгаар ажиллах нь дизайнеруудад хүндрэлтэй, нэг хэвэндээ үлдэх эрсдэлтэй.

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 17)Б.Батжаргал бид хоёр өдөр тутмын гэдэг учраас манай загвар байнга шинэчлэгдэж, нэг загвар дор хаяж 10-20 ширхэг гарах ёстой. Тиймээс нэг сарын хугацаанд загвартаа ажиллаж, дараагийн сард нь үйлдвэрлэл явагддаг хуваарьтай. Ингээд улирал, улиралдаа шинэ загвар гарч байгаа учраас бид өнгөрсөн жил дөрвөн цуглуулга танилцуулсан. Тэгэхдээ цаашдаа жилд цомхон дөрвөн цуглуулга гаргах уу, эсвэл олон дүр төрхтэй хоёр цуглуулга гаргах уу гэдгээ одоо бодож байгаа. 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 18)

 

Таны бодлоор Монголын загварын ертөнц хөгжихөд хамгийн түрүүнд бий болох хэрэгтэй зүйл юу вэ?

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 19)Мэргэжилтнүүд. Хамгийн түрүүнд технологич, эсгүүрчин, оёдолчин зэрэг хүмүүс маань маш сайн байх хэрэгтэй байна. Одоо төгсөж байгаа хүмүүс бүгд л маш амбицтай, "Би өөрийн брэндтэй, өөрийн салонтой болно" гэж ярьж байна. Гэтэл үнэндээ Техник мэргэжлийн сургуульгүйгээр, нэг ажлыг нэг хүн хийдэг болохгүйгээр бүгд магистрт сурсан, дээд мэргэжилтэн байх нь зөв гэж үү. Их сургуулиудад сургаж буй мэргэжилтнүүдээ шалгаж, стандартчилал тавьж, өрсөлдөөн үүсгэх хэрэгтэй.

Их сургуульд байхдаа нэг хүн яагаад ийм олон юмыг хийж сурах хэрэгтэй вэ гээд би их бухимддаг байсан. Би эсгүүрчин, оёдолчин болох юм уу, зүгээр сайн зурах ёстой юм уу? Намайг яг ямар хүн болгох гээд байгаа юм бэ гээд л багштайгаа мэтгэлцдэг байлаа. Бусад оюутнууд ч анхнаасаа тийм хүчтэй зорилготой орж ирдэггүй. "Би шоппинг хийх дуртай болохоор, хувцас гоё санагдсан болохоор" дизайнер болъё гэж бодсон гэсэн хүүхдүүд байдаг. Гэтэл анхнаасаа "Би хамгийн шилдэг нь болох ёстой, би хамгийн сайныг хийх ёстой" гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдийг шилж, сонгож, өрсөлдүүлж л сургах хэрэгтэй. 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 20)Миний суралцсан "Урлах эрдэм" дээд сургуульд дизайнер хүн бүгдийг хийж чаддаг, өөрөө мэддэг байх ёстой гэж заадаг байсан. Тиймээс бид анх сургуульд орохдоо л шал угааж байсан бол одоо ч гэсэн ажил дээрээ тэр л сурсанаараа ажилладаг. Тэгэхдээ манай сургуульд дизайнер, эсгүүрчин, технологич гэж тус тусад нь сургадаггүй, нийтээрээ нэг зүйл үздэг. Ингэснээр зарим оюутан төгсөөд эсгүүрээ ч мэдэхгүй байдаг ч энэ нь хувь хүний биеэ дайчлаагүйтэй холбоотой асуудал байх.

Хэрэв дизайнерууд холбоо үүсгээд ч юм уу даавуун дээр хэвлэдэг маш сайн чанарын тоног төхөөрөмжүүдтэй болчихвол бид илүү өөр түвшинд ажиллах боломжтой гэж боддог.

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 21)Боловсон хүчний асуудал л хамгийн чухал. Тиймээс сургууль чанга, амбицтай байх хэрэгтэй байна. Хүүхдүүд ч дөрвөн жил сурч төгссөнийхөө дараа ямар ч гал цоггүй, юу хийхээ мэдэхгүй гарах биш өөрсдийн зорилготой байгаасай. Баруунд бол аймар шүү дээ. Хувцасаа нууж авч явахгүй бол оюутнууд хайчилчихна гээд өрсөлдөөн ихтэй. Monalun-ы хувьд ажилтнуудаа хөгжүүлэхийг байнга эрмэлздэг. Улаанбаатар дотроо ч юм уу, хөдөө гадаа яваад үндэснийхээ түүх соёлыг таниулж байна. Эсвэл Бээжинд ч болов очоод Prada, Louis Vuitton-ы дэлгүүрээр ороод оёдол, эсгүүрийг нь харуулж, "Ийм гоё мэдрэмжтэй хийх хэрэгтэй" гэдгийг ойлгуулдаг.

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 22)

 

Загварын шоуны үзэгчид моделиудыг өөрийгөө биш хувцсаа үзүүлж, фитнес хийж, арьсандаа анхаарал хандуулж, бас хөгширсөн нэг нь тайзнаас буух хэрэгтэй гэж ярьдаг. Та бүхэн юу гэж боддог вэ?

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 23)Үнэхээр алхаж чадахгүй, туршлагагүй байгаа охидын хажууд одоо байгаа моделиуд илүү туршлагатай, хувцасаа хамаагүй сайн үзүүлж чаддаг л даа. Нөгөө талаар хөөрхөн, цэвэрхэн арьстай охидууд нэг тийм ухаантай болчихсон гэдэг юм уу загварт гэхээсээ илүү боловрсолдоо анхаардаг болсон байдал ажиглагддаг. Зарим модель биш охидыг зураг авалтандаа, загварын шоундаа оролцооч гээд урихаар "Хичээлтэй, амжихгүй" гэж хариулах нь элбэг. 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 24)

 

Моделийн агентлагууд шалгарах нь тодорхой гээд оролцдог хэдэн охидуудаа л явуулж, шинэ дүр төрх гаргаж ирэх тал дээрээ дутагдалтай ажилладаг юм шиг санагддаг.

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 25)

 

Загвар өмсөгчид үнэхээр фитнес хийж, арьсандаа анхаарал хандуулаасай.

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 26)

 

Та бүгдийг одоо загвар сонирхдог бүх л монголчууд мэддэг болж байна. Харин ингэснээр үйл ажиллагаа чинь тэлж, өргөжиж байна уу? Ямар нэгэн бодит үр дүн хэр гарч байна вэ?

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 27)Энд сууж байгаа дизайнерууд бүгд л олон улсын түвшинд, яг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэе гэсэн эрмэлзэлтэй. Ерөнхийдөө бидний өмнөх үеийнхэн маш судалгаа багатай ажилладаг байсан учраас нэг л жижигхэн орон зайдаа эргэлдээд байсан. Тэр үед интернэт ч сайн хөгжөөгүй байсныг хэлэх хэрэгтэй. Тэгвэл бидний хувьд дараа, дараагийн залуучууддаа шинэ хаалга нээж өгч байгаа гэж би дотроо боддог. Манай монголчууд тийм хуучинсаг бөгөөд чадваргүй биш, илүү олон улсын түвшинд юмыг хийж чаддаг гэдгээ загвар, чанар, лого гээд олон зүйлээр илтгэж байгаа болов уу.

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 28)

 

Бид одоо яг л суралцах үе дээрээ явж байгаа юм шиг санагддаг. Харж байхад олон мундаг дизайнерууд дандаа настай хүмүүс байдаг. Тэгэхээр одоо бидний энэ суралцаж байгаа бүх зүйлс хэсэг хугацааны дараа том үр дүн авчрах байх аа.  

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 29)

 

 

Та бүхний хамгийн ойрын зорилго юу байна вэ?

 

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 30)Бид хоёр 93//KiDULT маркийнхаа брэнд хөгжүүлэлт дээрээ явж байна. Цаашдаа Европ руу танигдах боломж гарч магадгүй байгаа болохоор түүн дээр илүү ач холбогдол өгч, төвлөрч ажиллаж байна. Улаанбаатарт зах зээл багатай учраас боломж бага, эрсдэл ихтэй. Тиймээс цаашдаа брэнд хөгжүүлэлтээ сайн хийж чадвал илүү олон хүн ажилд авч өргөжих боломжтой.

 

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 31)

 

Надад бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаад, их масс хэмжээгээр хийгээд гадагшаа гаргах санал ирсэн. Үүн дээр ажиллаж байна. Мөн Monalun гэж юу вэ гэдгийг илтгэсэн, дизайнер Б.Номуунгэрэл гэж хэн бэ гэдгийг харуулсан бие даасан загварын шоу хийх бодолтой байгаа.

Шинэ үеийн монгол дизайнерууд загварын ертөнцийн талаар ярьж байна (фото 32)

 

Даавуун дээр хэвлэдэг принтертэй л болохыг маш их хүсч байна. Ер нь бид энэ жил хэтэрхий их захиалга дээр төвлөрч ажилласан. Дараа жилээс улирал, улиралдаа шинэ цуглуулга гаргаад хийх төлөвлөгөөтэй. 

 

цааш үзэх