Хайх

Chanel Mademoiselle Privé Coromandel or sculpté бугуйн цагийг хэрхэн бүтээдэг вэ

Chanel Mademoiselle Privé Coromandel or sculpté бугуйн цагийг хэрхэн бүтээдэг вэ

Шинэлэг зүйл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Baselworld үзэсгэлэн дээр нээлтээ хийсэн Mademoiselle Privé Coromandel or sculpté бугуйн цагны тухай Chanel-ын хамт олон Buro 24/7-гийн уншигчдад зориулан мэдээлэл илгээлээ

Mademoiselle Privé цуврал нь Chanel брэндийн хамгийн нарийн ажиллагаатай цагууд төдийгүй, хатагтай Кокогийн амьдралын жижиг хөтөч юм. Жишээ нь Coromandel цуврал Шанелийн цуглуулдаг байсан хятадын "коромандель" гэх лакан, эвхэгддэг хаалтуудын нэрээр нэрлэгдсэн билээ. Тэрбээр уг хаалтуудыг шинэ гэр болгондоо авчирдаг байсан ба хэзээ ч зориулалтаар нь ашигладаггүй, харин ханандаа өлгөж шувуу, байгаль, хаадын ордон болон эртний домгуудын зургийг нь биширч суух дуртай байжээ.

Шинэ Mademoiselle Privé Coromandel or sculpté цуглуулгын загваруудыг алт сийлэх шинэ аргачлалаар бүтээжээ. Тиймээс цагны дэлгэцийг чимж буй цэцгээр ороогдсон мөчир болгоныг франц ордны мэргэжилтнүүд гар аргаар алт болон үнэт чулуу ашиглан урласан байна.

Chanel Mademoiselle Privé Coromandel or sculpté бугуйн цагийг хэрхэн бүтээдэг вэ (фото 1)

 

цааш үзэх