Хайх

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ?

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ?

Улаанбаатар дахь Coccinelle дэлгүүрээс

Text: Ө.Тодгэрэл


Шинэ улирал эхлэх бүрд эмэгтэйчүүд бид өөрийн эрхгүй шинэ цүнх мөрөөдөж эхэлдэг. Хэд, хэдэн цүнх аль хэдийнээ цуглуулаад амжсан бид ээлжит худалдан авалт хийхдээ аль болох ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг бодож, урт хугацаанд барих, өөрт зуун хувь таалагдсан цүнхний эрэлд гардаг. Гэхдээ цүнх сонгоно гэдэг үнэн хэрэгтээ тийм ч амар даалгавар биш юм. Оновчтой сонголт хийхийн тулд бүх деталийг тунгааж үзэх хэрэгтэй. Учир нь цүнх бол зүгээр нэг гангараа биш, харин бидний өдөр тутмын эд зүйлсийг аюулгүй зөөвөрлөхөд тусалдаг, практикт хэрэгтэй хэрэгсэл юм. Тэгэхээр шинэ загвар худалдан авахад амьдралын хэв маяг, хувцаслалтын стиль, мөн мэдээж хэрэг төсөв гэх шалгуурууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Юу ч багтах боломжгүй мэт асар жижиг клачаас эхлээд өөрийгөө хүртэл цүнхэлж болом аварга том шоппер хүртэлх өргөн сонголт бидэнд бий. Бюро 24/7 уншигчиддаа зөв сонголт хийхэд нь туслах үүднээс Улаанбаатар дахь хамгийн өргөн сонголттой, гол нь чанартай бөгөөд боломжийн үнэтэй Италийн Coccinelle брэндээр зочиллоо.

"Амьдралын баяр баясгаланг мэдэр! Загварлаг атлаа зугаатай хэв маяг бүрдүүл!" гэх уриан доор Coccinelle брэнд хавар-зун 2017 улирлыг угтаж байна. Өөдрөг үзэл, өнгөний тэсрэлт ба загварлаг дизайнаар тодорхойлогдох шинэ загварууд дулаан өдрүүдийн төгс чимэг болно. Чихэр мэт пастель өнгөтэй өхөөрдөм цүнхнүүд, хар-цагаан өнгийн сонгодог загварууд, минимал хэв маягийн цэмцгэр хувилбарууд, мөн чөлөөт уур амьсгалтай cool сонголтууд өөрт тохирсон төгс эзнээ хүлээж байгаа мэт санагдана. Ингээд бидний тодорхойлсон нийт долоон төрлийн цүнхнээс аль нь таны амьдралын хэв маягт хамгийн тохиромжтой болохыг доороос олж тогтооцгооё.

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ? (фото 1)

Ганц бариултай "сатчел" цүнх

Бүх цүнхнүүдийн хамгийн эмэгтэйлэг нь гэгддэг энэхүү загвар хувирах чадвар маш өндөртэй. Өдрийн цагаар ажилдаа, үдшийн цагаар болзоондоо, эсвэл амралтын өдрүүдээр агаарт гарахдаа энэ цүнхийг ямар ч хувцастай хослуулан барьж болно. Тэгэхээр хэрвээ та цүнхээ тогтмол солих дургүй бүсгүй бол энэ загвар танд хамгаас тохирно. Харин Coccinelle брэнд энэ улиралд 1950 ба 60-аад онуудаас сэдэвлэсэн цайвар өнгийн, романтик цүнхнүүд санал болгож байгаа.

 

 

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ? (фото 2)

Мөр давсан оосортой цүнх

Эд зүйлсээ аюулгүй байлгахын зэрэгцээ мөн гараа эрх чөлөөтэй байлгахыг хүсэж байна уу? Тэгвэл мөр давсан оосортой цүнх таны хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байж болох юм. Гадуур алхахдаа эд зүйлсээ хулгайд алдахаас эмээхгүй хэрнээ нэг гартаа кофе, харин нөгөө гартаа утсаа барина гэдэг амар хэрэг биш гэж үү? Цүнхний хэмжээнээс хамааран уг загварыг зөвхөн өдрийн цагаар гэлтгүй, үдшийн гаралтад ч бас барьж болно. 1970-аад оны хиппи, эсвэл бүх цаг үеийн сонгодог загваруудыг Coccinelle брэнд төрөл бүрийн өнгө ба материалын сонголттойгоор худалдаалж байна.

 

 

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ? (фото 3)

Клач цүнх

Хэрвээ та өдрийн турш уруул өнгөлөгч, гарын тос, түлхүүр ба түрийвч гэх мэт цөөн хэдэн зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг биедээ авч явдаг бол клач цүнх таны төгс сонголт болно. Энэ загвар нь мөн таны мөрийг чилээхгүй байх том давуу талтайг бүү мартаарай. Ямар ч хувцаслалтыг илүү өнгөлөг болгох ягаан ба улаан өнгийн сонголтууд Coccinelle-д бий.

 

 

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ? (фото 4)

Богцон цүнх

Хэрвээ та үргэлж биедээ асар их хэмжээний зүйлс авч явдаг хэрнээ үүнийгээ эргэн тойрныхноос нуух дуртай бол богцон цүнх танд гарцаагүй таалагдана. Учир нь энэ загвар нь гар цүнхний ертөнц дахь хамгийн багтаамж сайтай хувилбар юм. Түүгээр ч барахгүй богцон цүнх сүүлийн үед моодонд орж, загварын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байна. Сонгодог хар эсвэл бага зэрэг богемын уур амьсгалтай баялаг хээтэй загвар хайж байгаа бол Coccinelle-г зориорой.

 

 

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ? (фото 5)

Үүргэвч

Орчин үеийн соёл иргэншлээс тасарчихсан хүн биш л бол та яг одоо загварын ертөнцөд үүргэвч ноёрхож байгааг мэдэх учиртай. Гудамжны уур амьсгалтай энэ загвар таныг хормын зуур cool харагдуулахаас гадна, хэрэгтэй бүх зүйлсийг тань өөртөө багтаана. Мөн мэдээж хэрэг бага насныхаа дурсамжийг эргэн сэргээвэл энэ нь үүрч явахад хамгийн эвтэйхэн цүнх гэдгийг бид сайн мэднэ. Тэгэхээр сүүлийн үеийн тренд дагах дуртай, эсвэл залуу хэв маягаар хувцаслах дуртай бүсгүйчүүдэд бид үүргэвч санал болгож байна.

 

 

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ? (фото 6)

Хавчдаг амтай цүнх

Ажил хэрэгч бөгөөд аялах дуртай бүсгүйн шүүгээнд энэ цүнх заавал байдаг. Хэрвээ та косметикийн уут, унших дуртай ном, зөөврийн компьютер гээд зогсолгүй, мөн ноосон цамцаа хүртэл гар доороо авч явах дуртай бол хавчдаг амтай цүнх танд тохирно. Гэхдээ харамсалтай нь энэ нь өдрөөс үдэш хүртэл шилжих чадвартай, универсал цүнх биш гэдгийг санах хэрэгтэй. Coccinelle брэнд энэ улиралд сонгодог хэлбэртэй, пастель өнгийн хувилбарууд онцолсон байгаа.

 

 

Таны амьдралын хэв маягт ямар цүнх тохиромжтой вэ? (фото 7)

Шоппер цүнх

Шоппер цүнхийг сүүлийн үед бие даасан гоёлын цүнх гэхээсээ илүү өөр нэгэн жижиг цүнхтэй давхар барих тренд үүсээд байгаа. Энэ цүнхийг амралтын өдрүүдээр шоппинг хийхдээ, эсвэл биедээ их хэмжээний зүйлс авч явах шаардлагатай үедээ баривал зохино. Хөнгөн атлаа дэгжин сонголтуудыг Coccinelle дэлгүүрээс олоорой.

Coccinelle Mongolia
Утас: 70122323, Хаяг: Maxmall 1р давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх