Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: Стрессдсэн стилистийн мим хуудас

Долоо хоногийн онцлох Instagram: Стрессдсэн стилистийн мим хуудас

Загварын ертөнцийг хөгжилтэй талаас нь харахыг хүссэн хүмүүст зориулав

Text: Бюро 24/7


Зураг:

Бид "Долоо хоногийн онцлох Instagram" гэх нэгэн шинэ цуврал нийтлэл гаргаж байна. Үүгээрээ дамжуулан бид загварын салбарыг ойлгоход тусалж, загвартай холбоотой хамгийн үнэлүүштэй Instagram хуудсуудыг танилцуулах болно. Ингээд эхний ээлжинд @stressedstylist хуудсыг анхааралдаа авна уу.

Загварын салбарт ажиллана гэдэг ихэвчлэн гоо үзэсгэлэн, эд баялагтай шууд холбоотой мэт санагддаг ч, үнэндээ энэ нь ердөө л хуурамч өнгөлөн далдлалт болохыг энэ салбарт ажилладаг хүн бүр танд хэлнэ. Ямар нэгэн загварын редактор эсвэл стилист Chanel брэндийн хувцас өмсөж эхлэхээсээ өмнө маш удаан хугацааны турш Chanel-ын хувцаснуудыг нэг газраас нөгөө рүү зөөх л ажилтай байдаг. Рианнагийн стилист, Виржил Аблотой хамтран ажиллах уран бүтээлч, эсвэл нөлөө бүхий редактор болох боломж хүн бүрт олддоггүй төдийгүй, энэ амжилтанд хүрэх арга зам үнэхээр л бартаатай байж, маш олон сорилтыг өөртөө агуулдаг. Ерөнхийдөө энэ салбарт ажилладаг хүмүүс ямар их стресстэй байдгийг сэтгүүлийн гоёмсог нүүр хуудаснууд нуун далдалдаг.

 

 


Харин @stressedstylist нэртэй Instagram хуудас нь загварынхантай тулгардаг асуудал бүрийг хөгжилтэй байдлаар танд ойлгуулах болно. Энэ хуудас нь интернетийн бидэнд бэлэглэсэн мим гэх гайхамшигтай зүйлийн тусламжтайгаар ааш муутай харилцагчтай учраа олох ямар байдгийг, Хойд Туйлын цаг агаарт хаврын цуглуулгын зураг авалт хийх хичнээн хэцүү болохыг, мөн амралтын өдөргүйгээр цаг наргүй ажиллах нь ямар үр дагавар авчирдгийг тайлбарлана. @stressedstylist хуудсын зурагнуудаас стилист ба редакторууд өөрт өмнө нь тохиолдож байсан хөгтэй явдлын талаарх мим зургийг гарцаагүй олно. Мөн энэ салбарт ажилладаггүй хүмүүс ч бас загварынхны хөгтэй явдлуудыг өөрийн эрхгүй сонирхон үзнэ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх