Хайх

Энгийн стильтэй бүсгүйчүүдэд зайлшгүй байх ёстой 6 гутал

Минимал хувцасны шүүгээ бүрдүүлэх нь

Text: Buro.Mongolia


Хэрвээ та өөрийн хувцаслалтын стилиэ тайван, минимал, илүү дутуу зүйлгүй гэх үгсээр тодорхойлдог бол таны стилийг энгийн гэж хэлж болох юм. Гэхдээ энгийн гэдэг нь уйтгартай гэсэн үг огтхон ч биш төдийгүй эсрэгээрээ энгийн стильтэй хүний хувцасны шүүгээ маш чанартай, ухаалаг уд зүйлсээс бүрдсэн байдаг. Харин тэрхүү энгийн стилийг төгс бүрдүүлж өгдөг гутлын хувьд хэд, хэдэн үндсэн загвар байдгийг бид энэ удаад онцолж байна.

Хавтгай ултай mules

Өмнө нь бид балетчины шаахай бүсгүй бүрд байх шаардлагатай хэмээн үздэг байсан бол одоо өсгий хэсгээрээ онгорхой загварын mules гутал илүү загварлаг сонголт болсон билээ.

Энгийн стильтэй бүсгүйчүүдэд зайлшгүй байх ёстой 6 гутал (фото 1)

 

Комбат гутал

Болхи хийцтэй, зузаан ултай, хагас түрийтэй комбат гутал ямар ч энгийн төрхийг илүү cool болгох чадвартай.

Энгийн стильтэй бүсгүйчүүдэд зайлшгүй байх ёстой 6 гутал (фото 2)

 

Хар туфли

Энэ нь маш ойлгомжтой сонголт мэт санагдаж болох ч бидний шүүгээд зайлшгүй байх ёстой хамгийн чухал загваруудын нэг юм шүү.

Энгийн стильтэй бүсгүйчүүдэд зайлшгүй байх ёстой 6 гутал (фото 3)

 

Нарийн оосортой сандаал

Намхан өсгийтэй, нарийн оосор бүхий энгийн сандаал нь зуны улирлын жинхэнэ аврал байх болно.

Энгийн стильтэй бүсгүйчүүдэд зайлшгүй байх ёстой 6 гутал (фото 4)

 

Цагаан кет

Загварын хувьд энгийн минимал хийцтэй эсвэл сүүлийн үеийн тренд бүхий үзэмжгүй болхи хийцтэй гээд ямар ч байж болох ч өнгөний хувьд цагаан байх нь их чухал юм. Цагаан кет ямар ч хувцастай зохицно.

Энгийн стильтэй бүсгүйчүүдэд зайлшгүй байх ёстой 6 гутал (фото 5)

 

Цагаан богино түрийтэй гутал

Хэрвээ та анзаарсан бол бид энэ жагсаалтад хар өнгийн богино түрийтэй гутал биш харин цагааныг оруулсан. Өсгийтэй түрийтэй гутлын хувьд цагаан хувилбар нь илүү загварлаг харагддаг ба энгийн төрхийг илүү сонирхолтой болгож өгдөг давуу талтай юм.

Энгийн стильтэй бүсгүйчүүдэд зайлшгүй байх ёстой 6 гутал (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх