Хайх

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет

Бүгд унисекс загварууд

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн онд бид бүхэлдээ ugly sneakers буюу үзэмжгүй, болхи пүүзээр амьсгалсан бол одоо энэхүү тренд нь бага багаар мартагдаж байна. 2019 онд илүү хөнгөн, хөлд эвтэйхэн, өнгөлөг загварууд ноёрхох тул бидний сонгосон дараах 13 кетийг тэмдэглээд аваарай.


Converse Chuck 70

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 1)

Энэ онд 1980-аад оноос эргэн ирсэн tie-dye эффект моданд орсон тул ийм эффекттэй кет ч бас загварлаг сонголт болно. Converse цагаан, усан цэнхэр, ягаан, ногоон гэх дөрвөн өнгөний сонголттой tie-dye загварууд худалдаанд гаргасан байгаа.


Balenciaga Track Colorblock

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 2)

Үзэмжгүй пүүзийг бодвол илүү авсаархан, нарийхан загвартай атлаа тэрхүү хэнэггүй cool аясыг өөртөө агуулах энэхүү кет нь маш гоёмсог тод өнгөнүүдийн сонголттой. Та анхны харцаар дурлахгүй байна гэж үү?


Y-3 Kasabaru

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 3)

Kasabaru кетийн дизайныг 1970-аад оны adidas Trimm Trab загвар дээр үндэслэн боловсруулсан юм. Кетийн их биед хоолой хэлбэрийн уян хатан тусгай систем суурилагдсан тул кет хэсэг хугацааны дараа тухайн хүний хөлд тааруулан сунаж, эсвэл агшиж хамгийн дээд зэрэглэлийн тав тухыг мэдрүүлэх болно.


Common Projects Achilles Low

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 4)

Common Projects үндсэн дизайндаа өөрчлөлт оруулаагүй ч шинэ улиралд зориулан сүүлийн үеийн тренд бүхий неон өнгийн загварууд гаргасан байгаа.


Nike Presto Reacts

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 5)

Nike-гийн шинэ загварууд дундаас Air Pesto кет хамгийн өндөр хүлээлт үүсгээд байна. Энэ онд брэндийн мэргэжилтнүүд уг кетэд React гэх цоо шинэ технологи бүхий улавч нэвтрүүлсэн тул кет асар зөөлөн, алхахад түлхэцтэй болж өгсөн байгаа. Air Pesto зуны эхэн сард худалдаанд гарна.


adidas ZX 4000 4D "Carbo"

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 6)

Ойролцоогоор жилийн өмнө adidas брэнд нэгэн шинэлэг материалтай 4D улавч танилцуулсан билээ. Энэ технологийн ачаар хэрэглэгчид илүү удаан хугацаанд гүйх боломжтой атлаа урьдынхаасаа бага ядрах юм. Улавчийг тусгай хэвлэгч төхөөрөмжид шингэн полимер давирхай ашиглан хэвлэдэг байгаа.


Nike Adapt BB

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 7)

Nike-гийн хамгийн том нээлт гэж хэлж болох өөрөө үдэгддэг технологи нь одооноос масс зах зээлд нэвтрэхэд бэлэн болоод байгаа бөгөөд анхны гол төлөөлөгч нь BB загвар байх юм. Энэхүү загварыг сагсчдад тусгайлан зориулж бүтээсэн бөгөөд тоглолтын үеэр хөл барихгүй, хэлбэрээ алдахгүй байхаар боловсруулагдсан байна. Түүгээр ч барахгүй кетийг алхаж байх үедээ ухаалаг утасны тусламжтай тохируулах боломжтой.


Louis Vuitton Low Top Sneaker/High Top Sneaker

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 8)

Виржил Аблогийн Louis Vuitton-д зориулан бүтээсэн энэхүү пүүз нь өндөр, дундаж, намхан гэх гурван төрлийн түрийтэй бөгөөд дизайны хувьд сонгодог Jordans 1 загварыг санагдуулах болно.


Acne studios Striped canvas sneakers

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 9)

Шинэ улиралд Acne том, болхи загваруудаас татгалзаж илүү хөнгөн дизайн руу шилжсэн байгаа. Энэ загварын хувьд дээд хэсэг нь зотон даавуу, ул нь резинен материалаар хийгдсэн юм.


adidas by Raf Simons

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн анхааралд: Энэ оны 10 шинэ кет (фото 10)

Пүүзийг шүршдэг будгаар чимэглэх нь хэзээ ч ийм cool харагдаж байсангүй ээ. Энэхүү пүүз нь онгорхой хэсгүүдтэй тул бүхэл зуны турш өмссөн ч болно.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх