Хайх

Намар-өвөл 2015/16: Ямар жийнс өмсөх вэ?

Намар-өвөл 2015/16: Ямар жийнс өмсөх вэ?

Трендүүд

Text: Ө.Тодгэрэл


Хэзээ ч моодноос гардаггүй, амьдралын ямар ч тохиолдолд зохицдог, эмэгтэй хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх шаардлагатай жийнсэн өмдний гурван тренд

Загварын долоо хоногуудаас дүгнэлт хийхэд загварын ертөнцөд томоохон өөрчлөлтүүд орж байна. Сүүлийн жилүүдэд загварын тайзыг мөн бидний шүүгээг захирч байсан минималист хэв маяг илүү чөлөөт "ямар ч хувцас тохирно" гэх сэтгэхүйгээр  аажмаар солигдож байна. Одоо цагт бүсгүйчүүд урьд өмнөхөөс илүү эрх чөлөөг мэдэрч, хүссэн зүйлээ хооронд нь хослуулж, тохируулж өмсөх зоригтой болсон. Ингэхэд ердөө бүтээлч хандлагатай байхад л хангалттай.

Энэ эерэг өөрчлөлтийг дагаад олон төрлийн загварууд "моод" болж байна. 1960, 70, 80, 90, 2000 гээд бүхий л он жилүүдийн хэв маяг өнөөдрийн загварт хэсэгчлэн цугларсан мэт санагдана. Харин бидний хайртай жийнсний ертөнцөд ямар трендүүд өрнөж байна вэ?

Flares буюу Трапеци жийнс

1970-аад оныг тодорхойлох трапеци жийнс энэ жилийн хавар-зуны улиралд хүчээ авсан билээ. Зуны street style зургуудыг дахин нэг сөхвөл бүхий л блоггерууд, загварын редакторууд, загвар өмсөгчид хуучнаар "хонхон өмд" хэмээн нэрлэгддэг байсан өмдийг олон янзаар хослуулан өмссөн нь харагдана. Энэхүү тренд хараахан тайзнаас буух болоогүй байгаа тул та энэ намар-өвөл ч мөн адил трапеци жийнсийг зоригтойгоор өмсөөрэй.

Намар-өвөл 2015/16: Ямар жийнс өмсөх вэ? (фото 1)


Boot-Cut буюу Түрийтэй гутланд зориулсан жийнс

Энэ улиралд ноёрхож эхэлсэн, 1990-ээд оныг санагдуулах boot cut жийнс нь трапеци өмдтэй харьцуулбал илүү нарийхан, өвдөгнөөс доошоогоо бага зэргийн трапец хэлбэр гаргасан, биеийг илүү барьсан загвар билээ. Тэд эмэгтэй хүний хөлийг маш үзэсгэлэнтэй бөгөөд илүү урт харагдуулах ид шидтэй юм. Тэгэхээр дундаж эсвэл өндөр суудалтай, бараан өнгийн boot cut жийнсийг том хэмжээтэй свитер эсвэл торон нэхээстэй коовттой хослуулан өөртөө итгэлтэй алхаарай. Мөн өмдөндөө тохируулан дэгжин гутал сонгоорой.

Намар-өвөл 2015/16: Ямар жийнс өмсөх вэ? (фото 2)

Cropped wide-leg буюу Богино тайралттай өргөн жийнс

Энгийн жийнснээс илүү богино эсгүүртэй, бага зэргийн өргөн, шулуун гэхээсээ илүү трапеци загвартай энэхүү өмд бас л 1970-аад оноос ирсэн тренд юм. Хамгийн гол нь энэ өвөрмөц загвартай жийнс танд хайртай туфли, сандаал эсвэл гутлаа гайхуулах онцгой боломж олгоно.

Намар-өвөл 2015/16: Ямар жийнс өмсөх вэ? (фото 3)
SEVEN FOR ALL MANKIND
цааш үзэх