Хайх

In/Out: Төмөрлөг VS нэхмэл чокерууд

In/Out: Төмөрлөг VS нэхмэл чокерууд

Зөөлөн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Намар ирж зөвхөн дулаахан, эвтэйхэн зүйлс өмсмөөр санагдаад ч тэр үү, дэлхийн загварт нэхмэл хувцасны “моод” гарсан болохоор ч юм уу шинэ намар-өвөл 2015 улиралд нэхмэл чокерууд хүчээ авж, төмөр, шил эсвэл арьс гэх зэрэг хатуу материалуудыг ардаа үлдээж байна

Шинэ тренд болох нэхмэл чокеруудыг анх харахад хоолойтой цамцны хайчилсан хоолой эсвэл зузаан, спортын зориулалттай үсний тууз мэт харагдах болно. Tome, Lemaire ба Ohne Titel-ийн өвлийн шоунууд дээр эдгээрийг нүцгэлсэн мөр болон задгай энгэртэй загваруудтай хослуулан өмсөж, зориудаар эгмийг тодотгон харуулсан. Даашинзтайгаа ижил материалтай чокер өмсөх, эсвэл ерөнхий төрх дагуу ижил өнгийн чокер сонгох нь хамгийн загварлаг шийдвэр байх болно.

Харин төмөрлөг чокерууд аажмаар загварын ертөнцөөс гарч байгаа бололтой. Тэгээд ч хүйтний улиралд төмөрлөг зүүлт, ээмэг хурдан хөрж, эзнээ дааруулдгийг бид мэднэ шүү дээ. Ялангуяа манай Монгол шиг хүйтэн өвөлтэй газар бүр ч тохиромжгүй болов уу. Тиймээс бодох зүйлгүйгээр нэхмэл чокеруудыг угтан авцгаая.

*Чокер- хүзүүнд тулсан зүүлт

 

цааш үзэх