Хайх

Танд урам зориг өгөх үгсийг Раф Симонс, Карл Лагерфельд, Миуча Прада нар хэлж байна

Танд урам зориг өгөх үгсийг Раф Симонс, Карл Лагерфельд, Миуча Прада нар хэлж байна

Хадгалаад аваарай

Text: Buro.Mongolia


"Залуу нас болон гоо үзэсгэлэн улирлын чанартай учир эцэст нь эрдэм мэдлэг л үлдэнэ" гэж Карл Лагерфельд хэлж байгаа нь үнэн үү? Эсвэл "Ямар нэгэн насны ангилалд багтлаа гээд өмсөх зүйлээ хязгаарлахад би дургүй" гэх Миуча Прадагийн зөв үү?

Өнөө үед бүгд л цахим сүлжээгээр үй түмэн ишлэл, афоризм харж, асар олон захиа, зааврыг нүднийхээ өмнүүр урсгаж байна. Тэдэн дотроос Коко Шанел, Миуча Прада зэрэг үргэлж бодит амьдралаас түрүүлж сэтгэн, орчин үеийн амьдралын хэв маяг тогтоогтоодог. Тэдний үгийг бид танд түүвэрлэн хүргэж байна. Карл Лагерфельд гэхэд өөрийнхөө амьдралд хандах хандлагыг илэрхийлсэн онч үгсээ нэгтгэн "Карлизм" хэмээн нэрлэсэн байдаг. Хэн нэгний зохиосон измийг даган хуйлардаг цаг ХХ зуунтай хамт өнгөрсөн ч гэлээ үгээр хүнийг сэргээж, амьдруулж болдогийн бодит жишээ болсон эдгээр ишлэлүүд таны амьдралыг улам сайхан болоход тус хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна. 

Карл Лагерфельд

Танд урам зориг өгөх үгсийг Раф Симонс, Карл Лагерфельд, Миуча Прада нар хэлж байна (фото 1)

  • Өөрчлөлт бол амьд гарахын тулд хийх хамгийн зөв сонголт юм.

 

Би үргэлж бүтээлч байхыг эрмэлздэг. Учир нь залхуурч, уйдна гэдэг бол гэмт хэрэг.

Би зөвхөн алдаанаасаа л суралцаж байсан, өөр хэнээс ч биш.

Би 1960-аад оныг төлөөлөх бэлэг дурсгалын зүйл мэт цаг хугацаанд гацан үлдмээргүй байна. Би ямар ч үеийн төлөөлөл биш. Би зөвхөн хөвөн урсдаг. Энэ л миний өнөөг хүртэл амьд үлдсэн түүх юм.

Өөрийнхөө хийж байсан ажлаа мартчихдаг маш хэрэгтэй жижигхэн зуршил надад бий. Учир нь одоо цагт бүгд л хийж байсан зүйлсээ санаж, түүндээ түгжигдэж байна. Зүгээр л бүгдийг нь март. Дараа нь бүхнийг шинээр эхэл.

Амьдрал бол гоо сайхны тэмцээн биш юм. Залуу нас болон гоо үзэсгэлэн улирлын чанартай учир эцэст нь эрдэм мэдлэг л үлдэнэ.

Дэглэм барих нь цорын ганц алдаж байх зуураа хожиж байдаг тоглоом юм.

Би яг л амьсгалдаг шигээ загвар зохион бүтээдэг. Чи хичээхгүй байсан ч амьсгалдаг шиг энэ зүгээр л болчихдог үйл явдал.

Раф Симонc

Танд урам зориг өгөх үгсийг Раф Симонс, Карл Лагерфельд, Миуча Прада нар хэлж байна (фото 2)

Чи бусдаар шүүмжлүүлж байж шүтэн бишрэгдэж чадна.

Загвар бол миний хийдэг зүйл мөн, тиймдээ ч энэ нь миний нэг хэсэг болоод зан чанарт минь уусч эхэлсэн. Гэвч надад загвар зохионо гэдэг хэзээ ч ажил хийж байгаа мэт санагддаггүй. 

Би маш үзэсгэлэнтэй, тэгш хэмийг бүтээхийг зорьдог. Энэ бол эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй болгох, эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй хувцас өмсөхийг мөрөөддөг болгох гэсэн үг юм.

Тодорхойлж чадахгүй байгаа зүйлдээ би маш их татагддаг. Учир нь ямар нэгэн зүйл хэт тодорхой болоод ирэхээр утгаа алдаж, намайг хөглөхөө больчихдог.

Ирээдүй надад маш романтик зүйл.


Миуча Прада

Танд урам зориг өгөх үгсийг Раф Симонс, Карл Лагерфельд, Миуча Прада нар хэлж байна (фото 3)

Юу өмсөж байгаа чинь бусдад өөрийгөө танилцуулах эгшин зуурын хэл юм. Ялангуяа өнөөгийн хурдан харилцдаг хүмүүсийн ертөнцөд.

Миний хувьд урлаг гэдэг бол бусдаас суралцах, тэдэнтэй хөл нийлүүлэн харилцан амьдрах. Учир нь энэ амьд зүйл юм.

Чи үргэлж өмнө нь хийж байсан зүйлийнхээ эсрэг ажиллах хэрэгтэй. Бүр мэдрэмжийхээ эсрэг хүртэл.

Би үргэлж гоо зүйд дурласаар ирсэн. Гэхдээ загварт бус харин гоо үзэсгэлэн гэдэг төсөөлөлд.

Ямар нэгэн насны ангилалд багтлаа гээд өмсөх зүйлээ хязгаарлахад би дургүй.

Би гоё сайхан хувцас бүтээхийг хүсдэг ч түүний хажуугаар сонирхолтой болон ухаалаг харагдуулдаг энгийн хувцас бүтээдэг.

Би шинэ зүйл бүтээж, шинэ материал үргэлж туршиж үздэг ч заримдаа удаан хугацаанд үзэн яддаг байсан зүйлсээ ч туршиж, оролдоод үздэг.

Коко Шанел

Танд урам зориг өгөх үгсийг Раф Симонс, Карл Лагерфельд, Миуча Прада нар хэлж байна (фото 4)

Хээнцэр тансаг байдлыг хүмүүс ядуу хоосны эсрэг тал хэмээн боддог. Гэвч үнэндээ бүдүүлэг, соёлгүй байдлын эсрэг тал юм.

Юугаар ч зүйрлэгдэшгүй байхын тулд хэн нэгэн үргэлж онцгой байх хэрэгтэй.

Хэрвээ чамд төрөхөд чинь далавч байгаагүй бол ургахад нь битгий саад болоорой.

Би загвар зохиодоггүй. Би бол загвар.

Миний алмаз эрдэнийг таалдаг шалтгаан бол түүний хамгийн өчүүхэн эзлэхүүнд хамгийн гайхалтай үнэ цэнэ багтдаг шиг тэр л нягт, бөх чанар нь юм.

Ив Сан Лорен

Танд урам зориг өгөх үгсийг Раф Симонс, Карл Лагерфельд, Миуча Прада нар хэлж байна (фото 5)

Өнгөрсөн хугацаанд би даашинз өмсөхөд хэн өмсөж байгаа нь хамгийн чухал гэдгийг ойлгож авсан.

Хамгийн гайхалтай гоо энгэсэг бол бүсгүй хүний гал цог, хүсэл эрмэлзэл юм. Будаг шунх бол худалдаж авахад амархан зүйл.

Бүсгүй хүний өмсөж чадах хамгийн гайхалтай хувцас бол хайртай залуугийнх нь гар юм. Харин тэр аз жаргалыг хараахан олж амжаагүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд, БИ ЭНД БАЙНА.

Хэрвээ чи өмссөн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байвал гарцаагүй сайхан зүйл тохиолдоно. Сайхан хувцаслалт бол аз жаргалын гэрчилгээ юм.

Би үргэлж загвар эмэгтэй хүнийг зөвхөн гоо үзэсгэлэнтэй харагдуулах бус тэдэнд өөртөө итгэх итгэл, найдвар бэлэглэх үүрэгтэй гэж итгэсээр ирсэн.

Би өөрийн цаг үеийнхээ хувьсгалд оролцсон. Хөгжим, архитектур болон уран зурагтай адил чухал биш ч гэсэн би үүнийг өөрийн бүтээсэн хувцаснуудаараа хийсэн. Тэд ямар ч үнэ цэнэтэй бай би хийж чадсан.

 

цааш үзэх