Хайх

Ханхүү Харригийн сүйт бүсгүйтэй танилцана уу: Меган Марклын шилдэг төрхүүд

Ханхүү Харригийн сүйт бүсгүйтэй танилцана уу: Меган Марклын шилдэг төрхүүд

Их Британийн ирээдүйн гүнж

Text: Ө.Тодгэрэл


Сүүлийн үед хэвлэлийнхний гол сэдэв болж буй жүжигчин Меган Марклын хувийн стилийг сонирхоцгооё

"Suits" цувралын Рэйчел Зэйн дүрээр алдаршсан, өдгөө 35 настай жүжигчин Меган Маркл ханхүү Харригийн сүйт бүсгүй болсноор хэвлэлийнхний дунд шуугиан тариад байна. Үүнтэй холбогдуулан бид Их Британийн шинэ гүнжээр тодрох магадлалтай түүний өөлөх зүйлгүй хувцаслалтын стилийг судалж, шилдэг төрхүүдийг нь нэгтгэн цуглууллаа.

"Би ихэвчлэн саармаг өнгийн, мөнхийн сонгодог загварууд сонгодог. Тухайлбал намрын улиралд жийнсэн өмд ба цагаан коовт миний өдөр тутмын хувцаслалт болдог шүү. Гэхдээ энэхүү хослол дээр би савхин хүрэм эсвэл пончо нөмрөг болон өндөр өсгийт нэмснээр илүү сонирхолтой болгохыг хичээдэг" хэмээн Меган Hello! сэтгүүлд ярьсан байдаг.

Рэйчел Зэйнийн дүрийг гаргахдаа ч тэр, амьдрал дээрээ ч тэр Меган маш эмэгтэйлэг, цэмцгэр, сонгодог хэв маягаар хувцасладаг. Загварын өндөр мэдрэмжтэй тэрээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Канадын Reitmans жижиглэнгийн худалдааны сүлжээ дэлгүүртэй хамтарч, хавар-зун 2016 улирлын капсул цуглуулга гаргасан байгаа. Үүний хажуугаар тэр мөн маш идэвхтэй сайн үйлс дэлгэрүүлэгч юм. НҮБ-ын эмэгтэйчүүдийн хамгаалагч ба Дэлхийн Зөн байгууллагын албан ёсны төлөөлөгч Меган Африк тивийн улс орнууд болон Афганистан руу тогтмол аялж, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрийг оруулдаг. Үүнээс харахад энгийн нэг үзэсгэлэнт бүсгүй биш, харин чадварлаг жүжигчин, шинэхэн дизайнер болон сайн үйлс дэлгэрүүлэгч Меган Маркл төгс гүнж болохгүй гэж үү?

 

цааш үзэх