Хайх

Мөрөөдлийн зүйл: Dior-ийн J'Adior гар цүнх

Мөрөөдлийн зүйл: Dior-ийн J'Adior гар цүнх

Залуу насны бүтээлч сэтгэлгээ, эрх чөлөөний төлөөх эсэргүүцлийг илэрхийлэх гар цүнх

Text: Buro.Mongolia


Christian Dior брэндийн намар-өвөл 2017 цуглуулга бүхэлдээ залуу нас, эрх чөлөөний төлөөх эсэргүүцэл ба бүтээлч сэтгэлгээгээр амьсгалж, 1968 оны Францын иргэний хувьсгалыг санагдуулж байлаа. Дизайнер Мария Грация Кьюри энэхүү санааг тодотгох үүднээс тухайн үеийн стилийн үндсэн элемент болох савхин материалтай берет малгайг цуглуулгынхаа гол аксесуараар сонгож, үүний хажуугаар мөн J'Adior логотой гар цүнхнүүд танилцуулсан билээ. J'Adior цүнх нь Dior брэндийн илүү биед эвтэйхэн, орчин үеийн, залуу чиглэлийг илтгэх шилдэг загвар юм. Сонгодог хэлбэртэй, нэмэлт оосортой, тугалын арьсаар хийгдсэн J'Adior цүнхийг ямар ч нөхцөлд, ямар ч хувцастай хослуулан өмсөж болохоос гадна гартаа клач маягаар барих, эсвэл мөрөн дээрээ тохох гээд маш олон янзаар үүрэх боломжтой.

Мөрөөдлийн зүйл: Dior-ийн J'Adior гар цүнх (фото 1)Мөрөөдлийн зүйл: Dior-ийн J'Adior гар цүнх (фото 2)Мөрөөдлийн зүйл: Dior-ийн J'Adior гар цүнх (фото 3)

 

цааш үзэх