Хайх

Мөрөөдлийн зүйл: Très Russe-гийн цасан хүний хэлбэртэй ээмэг

Мөрөөдлийн зүйл: Très Russe-гийн цасан хүний хэлбэртэй ээмэг

Цасан найз

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өвлийн улирлын хамгийн сайхан хэсэг нь мэдээж хэрэг Шинэ жил болон түүнийг тойрсон үлгэрийн уур амьсгал байдаг. Тэгвэл тэрхүү уур амьсгалыг улам их мэдрэхийг хүсвэл энэхүү өхөөрдөм ээмгээр өөрийгөө чимээрэй

Оросын Très Russe үнэт эдлэлийн маркийн саяхан танилцуулсан хөгжилтэй ээмэг бидэнд эрт дээр үед Шинэ жилээр тараагддаг байсан ил захидал дээрх зургуудыг санагдууллаа. Аль эсвэл Зөвлөлтийн үед бидний үзэх дуртай байсан шуудан тараагч цасан хүний тухай хүүхэлдэй ч байж болох юм. Мөн мэдээж хэрэг бид бүгдийн багадаа өөрийн гараар хийдэг байсан цасан хүнийг санагдуулж байлаа. Ийм сайхан дурсамжууд бий болгодог энэхүү ээмэг олон хүнд таалагдах нь гарцаагүй биз ээ.

Très Russe-гийн хамт олон цасан хүний ээмгийг анх удаагаа гаргаж байгаа юм биш. Тэд өмнөх оны цуглуулгадаа ч мөн адил энэ загварыг багтаасан билээ. Харин шинэ оны загварт бага зэргийн өөрчлөлт орсон харагдана. Маркийн дизайнерууд цасан хүний толгойг пааландсан хувингаар чимж, гарт нь шүүр бариулжээ. Ээмэг 750-ийн сорьцтой цагаан алтаар хийгдэж, алмаз, бадмаараг, маргад, индранил гэх зэрэг үнэт чулуунуудаар чимэгдсэн байна.

цааш үзэх