Хайх

Бюро шоппинг хийлээ: Mango "New Voices" хавар-зун 2019 цуглуулга

Бюро шоппинг хийлээ: Mango "New Voices" хавар-зун 2019 цуглуулга

Mango брэндэд ирсэн дараах шинэ загваруудад анхаарлаа хандуулахыг зөвлөж байна

Text: Ө.Тодгэрэл


Үнэтэй харагдах, чанартай хувцсыг боломжийн үнээр худалдан авахыг хүссэн хэн бүхэн Mango брэндийг зорьдог уламжлалтай болжээ. Хамгийн гол нь Mango дэлхийн загварын трендүүдийг цаг алдалгүй цуглуулгууддаа нэвтрүүлдэг тул шинэ улирлын шоппингоо нэг дороос хийн хэрэгтэй бүхнээ олж авах боломжийг бүрдүүлж өгдөг маш том давуу талтай. Бид саяхан Mango брэндээр зорин хавар-зун 2019 улирлын шинэ загваруудтай танилцсан бөгөөд нэг үгээр товчхон хэлэхэд нүд эргэлдэж байлаа. Улирлын хамгийн гол трендүүд бүгд цуглуулгад багтсан төдийгүй тэдгээрийг Mango өөрийн цэмцгэр стилиэндээ уусгаж оруулсан нь цуглуулгыг бүхэлдээ контемпорари уур амьсгалтай, нүдэнд дулаахан, сэтгэл татам болгожээ.

Энэ улиралд Mango "Шинэ дуу хоолой" нэртэй аян эхлүүлэн нийгэмд соёл, урлагийг дэлгэрүүлэх зорилготой ажил өрнүүлж байгаа билээ. Хавар-зуны шинэ цуглуулгаа ч бас энэхүү бодлогынхоо хүрээнд бүтээсэн бөгөөд нүүр царайгаар нь нийгмийн идэвхтэн Адвоа Абоа, мотокросс болон кикбоксингоор хичээллэдэг Луна Бижл, зураач Саша Пивоварова зэрэг энгийн нэгэн модель биш харин өөрийгөө олон талаар хөгжүүлэн нийгмийн соёлыг дэлгэрүүлж яваа бүсгүйчүүдийг сонгожээ. "Бүгдээрээ хамтдаа ирээдүйгээ бүтээцгээе", "Бид нийгмийн хүч чадалд итгэдэг", "Бидний мөрөөдөл нийгмийн соёлыг дэлгэрүүлнэ" гэх уриатай энэхүү сурталчилгаа нь бид дор бүрээ бүтээлч, өөрийнхөөрөө өвөрмөц, бусдын төлөө хичээл зүтгэл гаргах нь бидний ирээдүйд хичнээн чухал болохыг онцолж байгаа юм. Үүнээс гадна Mango олон нийтийн сүлжээн дэх төлөөлөгчөөр дэлхийг тойрон аялах дуртай Аргентин гаралтай загварын зөвлөх, арт директор София Санчез де Бетакийг (259,000 дагагч) сонгосон нь брэндийн хувьд олон дагагчтай хүн байх нь чухал биш харин компанийн гоо зүйг төлөөлж чадах дотроосоо гэрэлтсэн хүмүүст л төвлөрдөг болох нь анзаарагдлаа. Ингээд шинэ цуглуулгатай танилцан Mango-гийн гоо зүйд уусан орцгооё.

 

Шинэ улиралд Mango брэндээс худалдаж авах онцлох загварууд

Юуны түрүүнд яг одоо загварын салбарт томоохон давлагаа үүсгээд байгаа Францын өмнө зүгийн хөдөө тосгоны стиль Mango-гийн цуглуулгад чухал байр суурь эзэлсэн харагдлаа. Дизайнер Симоне Порт Жакмюгийн ачаар олон нийтийн анхаарлыг татсан энэхүү стиль нь байгальтай ойр, эмэгтэйлэг, зөөлөн дулаан мэдрэмж өгдөг ба Франц бүсгүйн хичээл зүтгэл гаргаагүй төрхийн гол нууц юм. Зуны дулаан салхинд намирах цэцгэн хээтэй сул даашинз, гар утас багтах төдий л жижиг хэмжээтэй гар цүнх, нарийн оосортой намхан ултай сандаал, дэгээ зүүгээр нэхсэн богино майка зэргээс гадна цуглуулгад хясаа хэлбэрийн хүзүүний зүүлт, ээмэг зэрэг далайн хэв маягтай аксесуарууд орсон нь нүд амраах шиг л болно.

Франц бүсгүйн зөөлөн шик стилиэс гадна Mango брэнд энэ улиралд бас нэгэн томоохон тренд болох 1990-ээд оны спорт хувцасны сэдвийг орхигдуулсангүй. Гэхдээ бусад брэндүүдийн адил тод, хурц шийдэл санал болгохын оронд өөрсдийн цэмцгэр хэв маягийг эрхэмлэн пастель өнгийн дугуйчны шоорт, илүү бүүдгэр туяатай tie-dye эффект, анхаарал булаахгүй неон өнгийн оруулга, сонгодог аястай спорт нарны шил зэрэг загваруудыг санал болголоо. Ийнхүү хурц шийдэлтэй трендүүдийг минимал дизайнтай хослуулж өгсөн нь шинэ эринд амьдарч буй #MangoGirls-д гарцаагүй таалагдах биз ээ.

 

MANGO Mongolia

Хаяг:

  • Улсын Их дэлгүүр 2-р давхар,
  • Зайсан Стар молл 1-р давхар

Утас: +976 94066160

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх