Хайх

Нэг хувцас - зургаан төрх: Burberry эрэгтэй, эмэгтэй тренч цув

Нэг хувцас - зургаан төрх: Burberry эрэгтэй, эмэгтэй тренч цув

Сонгодог

Text: Ө.Тодгэрэл


Монголд өнөөдөр бороо орсонтой холбогдуулан Burberry брэндийн тренч цувны ноёрхох цаг ирлээ. Үргэлж "моод"-нд байх энэ цувыг энгийн, спортлог, тачаангуй, орчин үеийн гэх зэрэг хүссэн хэв маягаараа зохицуулан өмсөх боломжтой

Улаанбаатар хотод маань өнөөдөр бороо шивэрсний улмаас Бюро 24/7-гийн редакцын анхааралд Burberry брэндийн сонгодог тренч цув өртлөө. Пальто өмсөхөд арай халуудах, гадуур хувцасгүй явахад арай сэрүүдэх, бороо нь хааяа цас болон хувирах энэ цаг агаарт цувнаас илүү дэгжин сонголт байхгүй мэт санагдана. Burberry брэндийн үүсгэн байгуулагч Томас Бэрберригийн XIX-р зуунд бүтээсэн энэхүү гадуур хувцасны загвар нь хамгийн анх Их Британийн цэргийн албан хаагчдад зориулагдаж байсан хэдий ч өнөөдөр зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй мөн залуучуудын шүүгээнд зайлшгүй байх ёстой must-have загвар болон хувираад байна. Та энэ цувны "гоо үзэсгэлэнг" мэдэрч амжаагүй байгаа бол мөнхийн сонгодог "Breakfast at Tiffany's" киног дахин нэг үзээрэй. Үзэсгэлэнт Одри Хепбэрн киноны эцсийн үйл явдал дээр Burberry-гийн сонгодог биеийн өнгөтэй цув өмсөн гарч ирэх тэр мөчид бүсгүй бүр энэ загварт анхны харцаараа дурлах болно.

Дэлхийн алдартнууд ба street style одууд бороотой улирал эхэлмэгц Burberry-гийн цуваар гангарч эхэлдэг нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь Их Британийн брэндийн цувнууд бүгд габардин гэх ус нэвтэрдэггүй атлаа агааржуулалт сайтай, маш хөнгөн тусгай материалаар хийгддэг. Габардин материалтай цувыг эрт дээр үед туйлын олборлогчид өмсдөг байсан нь уг материалын жилийн аль ч улиралд зохицох чадвартай, дулаанаа хадгалдаг бат бөх чанарыг нь бататгаж байгаа юм.

Эмэгтэй цув
Тренч цувыг аливаа хувцастай хослуулж өмсөхөд тун хялбар байдаг. Учир нь энэ нь өөрөө маш сонгодог, хүчтэй анхны сэтгэгдэл төрүүлдэг, бие даасан хувцас юм. Илүү орчин үеийн бас загварлаг харагдахыг хүсвэл сүүлийн үед дэлгэрч буй "нэг өнгийн" төрх бүрдүүлэхийг санал болгож байна. Үүний тулд биеийн өнгөтэй цув дотроо ижил өнгийн хувцаснууд өмсөж, бага зэрэг спортлог уур амьсгал нэмэх зорилгоор цайвар кеттэй хослуулаарай.

Нэг хувцас - зургаан төрх: Burberry эрэгтэй, эмэгтэй тренч цув (фото 1)

Өдөр тутмын энгийн төрх бүрдүүлэхэд А хэлбэрийн өвдөг давсан жийнсэн юбка, дундаж өсгийтэй 1970-аад оны "mary jane" туфли, хөндлөн судалтай даавуун цамц, мөн чокер болгон зүүсэн торгон хүзүүний алчуур нэмэхийг зөвлөх байна.

Нэг хувцас - зургаан төрх: Burberry эрэгтэй, эмэгтэй тренч цув (фото 2)

Харин илүү сэрүүн өдрүүдэд "давхарлаж өмсөх" трендийг анхааралдаа авахад илүүдэхгүй. Цув дотроо савхин хүрэм өмсөж, Burberry-гийн сүүлийн цуглуулгад багтсан үүргэвчтэй цүнх үүрснээр та яг л Их Британы гол it girl Кара Делевинь мэт куул аяс цацруулах болно.

Нэг хувцас - зургаан төрх: Burberry эрэгтэй, эмэгтэй тренч цув (фото 3)

Түүнээс гадна тренч цувыг зөвхөн өдөр тутам эсвэл ажилд өмсөхөд зориулалттай гэж андуурч болохгүй. Энэ загвар нь ямар ч үдшийн хувцаслалтыг хормын зуур илүү дэгжин харагдуулах увдистай юм. Тэгэхээр хаврын гол тренд болсон унтлагын загвартай slip даашинз болон үдээстэй өндөр өсгийтийг тренч цувтай хослуулж, нэгэн зэрэг нууцлаг, дэгжин бас тачаангуй төрх бүрдүүлээрэй.

Нэг хувцас - зургаан төрх: Burberry эрэгтэй, эмэгтэй тренч цув (фото 4)

Эрэгтэй цув

Томас Бэрберри хамгийн анхны тренч цувны загварыг уян зөөлөн бүсгүйчүүдэд биш, харин хүчирхэг ба эрэлхэг цэрэг эрчүүдэд зориулсан байдаг нь чухал ач холбогдолтой юм. Прагматик үзэл бодолтой эрчүүдийн таалалд нийцэхийн тулд дизайнер маш биед эвтэйхэн, хөдөлгөөн хорьдоггүй, цэвэрлэхэд хялбар, ямар ч хувцсан дээр зохицох загвар бүтээсэн байдаг. Энэхүү цув нь рок хөгжимчин, ажил хэрэгч бизнесмен, спорт тамирчин гээд ямар ч төрлийн эрчүүдэд маргаангүй сайхан зохиж, тэдний эрэгтэйлэг чанарыг улам тодотгодог юм. 

Нэг хувцас - зургаан төрх: Burberry эрэгтэй, эмэгтэй тренч цув (фото 5)Нэг хувцас - зургаан төрх: Burberry эрэгтэй, эмэгтэй тренч цув (фото 6)

цааш үзэх