Хайх

Нэг хувцас – гурван өөр төрх: Uniqlo куртка

Нэг хувцас – гурван өөр төрх: Uniqlo куртка

Заль

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өвлийн хүйтэнд дотуур өмдгүй яваа хүмүүсийг өмөөрөхөд бэрх ч хаврын пальто өмссөн нэгнийг харин сайн ойлгоно. Учир нь бид тэдний нууц аргыг мэднэ. Тэр нь Uniqlo-гийн супер хөнгөн куртка юм

Өвлийн гадуур хувцас нэгэн зэрэг дулаахан, дэгжин мөн боломжийн үнэтэй байна гэдэг тун ховор зүйл. Тиймээс л зарим хүмүүс энэ улиралд дургүй байдаг билээ. Мэдээж хэрэг тансаг шуба эсвэл маш дулаахан пальто олж болох ч их мөнгө зарцуулах шаардлага гарна. Хэрвээ та тэр хэмжээний зардал гаргахад бэлэн биш байвал өөр нэгэн арга бий. Та өвөл дуустал өөрийн хайртай хавар намрын пальтогоо өмсөхөд ямар ч асуудал үгүй. Хамгийн гол нь дотуур нь дулаалга болж өгөх, хөнгөн бас дулаахан куртка бэлдэж тавих хэрэгтэй. Жишээ нь Uniqlo-гийн энэ өвлийн шилдэг бүтээгдэхүүнээр тодроод байгаа авсаархан куртка тун тохиромжтой сонголт байх болно. Энэ зэргийн гадуур хувцас өвлийн осгом хүйтэнд найдвартай хань болохгүй хэдий ч арай дулаахан үед туршаад үзэхэд гэмгүй санаа шүү.

Нэг хувцас – гурван өөр төрх: Uniqlo куртка (фото 1)

1. Цамц Ryan Lo; 2. Гутал Miu Miu; 3. Өмд Maison Margiela; 4. Малгай Wommelsdorf; 5. Пальто Gucci

Нэг хувцас – гурван өөр төрх: Uniqlo куртка (фото 2)

1. Урт түрийтэй гутал Marc Jacobs; 2. Пальто I Am Studio; 3. Юбка Marques' Almeida; 4. Малгай Efremov x Young&Beautiful; 5. Хоолойтой цамц Jacquemus

Нэг хувцас – гурван өөр төрх: Uniqlo куртка (фото 3)

1. Футболк Denis Simachev; 2. Жийнсэн өмд Marques' Almeida; 3. Пальто Jonathan Saunders; 4. Пүүз Reebok Classic х Local Heroes; 5. Бугуйн цаг G-Shock S-Series Manish Pink

 

цааш үзэх