Хайх

Яг одоо Sisley брэндээс худалдаж авах онцлох загварууд

Шинэ цуглуулгын зураг авалтад Г.Анхмаа ба М.Баярбат нар оролцжээ

Text: Бюро 24/7


Цас бударсан эдгээр хүйтэн өдрүүдэд гэрээс цухуйх ч хүсэлгүй байтал Монгол дахь Sisley брэндийн төлөөлөгчид шинэ цуглуулгын зураг авалтаараа бидний шоппинг хийх хүслийг бадраалаа. Дуучин, жүжигчин Г.Анхмаа болон жүжигчин М.Баярбат нарын оролцсон уг зураг авалт нь намар-өвөл 2018 улирлын шинэ загваруудыг танилцуулсан бөгөөд энэ улиралд Sisley сүүлийн үеийн гол трендүүдийг загварууддаа шингээжээ.

Ерөнхийдөө масс зах зээлийг чиглэсэн өрсөлдөгч брэндүүдтэй харьцуулбал Sisley-д өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг бий. Тэд авангард, ажил хэрэгч стилиудийг хослуулдгаараа алдартай ба загварын салбарт ноёрхож буй трендүүдийг өөр өнцгөөс санал болгодог уламжлалтай. Тиймээс ч Sisley-гээс шоппинг хийсэн худалдан авагчид нэгэн хэвийн тренди хувцсаар бусадтай ижилсэх эрсдэл бага байдаг давуу талтай билээ.

Яг одоо Sisley брэндээс худалдаж авах онцлох загварууд (фото 1)

Эмэгтэйчүүдэд зориулсан загварын хувьд Г.Анхмаагийн харуулснаар энэ улиралд Sisley-гээс Вестерн маягийн Американа, дэгжин шийдэлтэй рок-н-ролл, эсвэл биед эвтэйхэн минимал стиль бүрдүүлэх боломжтой. Тэр дундаас эмэгтэйлэг ягаан өнгийн дөрвөлжин хээтэй хослол нь өдөр ажилдаа эсвэл орой үдэшлэгт гээд ямар ч үед өмсөх боломжтой байдлаараа бидний анхаарлыг хамгийн ихээр татлаа. Мөн дулаахан атлаа тансаг хийцтэй сувдан цагаан богино куртка нь эрс хүйтрэхийн өмнөх эдгээр шилжилтийн өдрүүдэд төгс сонголт болно. Харин Aмерикана стилийн цэцгэн хээтэй урт даашинз, ковбой гутал, савхин хүрэм зэрэг нь энэ улиралд зайлшгүй худалдаж авах хэрэгтэй гол загварууд болохыг Раф Симонсоос эхлээд Изабель Марант хүртэлх бүх нэр хүндтэй дизайнерууд онцолсон байгаа.

Яг одоо Sisley брэндээс худалдаж авах онцлох загварууд (фото 2)

Sisley брэндийн эрчүүдийг М.Баярбат төлөөлсөн бөгөөд тэрээр брэндийн баримталдаг цэмцгэр, мөн хамгийн гол нь биед эвтэйхэн зарчмын дагуу хувцаслажээ. Илүү дутуу детальгүй свитер цамц, сүүлийн үеийн чиг хандлага бүхий дөрвөлжин хээтэй ноосон пиджак, шулуун жийнсэн өмд зэргийг хослуулахад нарийн мэдрэмжтэй атлаа хэт гангалах дургүй залуусын контемпорари стиль бүрдэх юм.

 

Sisley Mongolia

Хаяг: Бишрэлт Их дэлгүүр 2-p давхар
            Шангрила Молл 1-p давхар
            Улаанбаатар Их дэлгүүр 1-p давхар
Утас: 7000-8977, 7012-979


Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх