Хайх

Trippen Парис, Улаанбаатар хотуудад зэрэг нээгдлээ

Trippen Парис, Улаанбаатар хотуудад зэрэг нээгдлээ

Бүх зүйл нь шилдэг

Text: Ж.Чинбат


Улаанбаатар, Парис хотуудад маш сонирхолтой, загварлаг гутлын дэлгүүр аравдугаар сарын 16-нд нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Trippen гутлын дэлгүүрт зочилж хамгийн өвөрмөц загварын гутлын эзэн болох боломжтой боллоо

Trippen гутлын дэлгүүрийн шинэ хоёр салбарын доторх интерьер засал, тавиур дээр өрөөстэй загварлаг гуталнууд цөм адилхан. Тэгэхээр бид Йожи Ямамото, Issey Miyake брэндийн бүтээлч захирал Наоки Такизава, Мадонна нарын дуртай дэлхийн хамгийн өвөрмөц, онцгой загварын гутлыг эх орноосоо худалдан авах боломжтой боллоо гэсэн үг юм.

Берлин хотод 1992 оноос гарч эхэлсэн Trippen гутал нь хамгийн өндөр чанар, өвөрмөц загвартай гэдгээрээ загварын ертөнцөд алдартай. Учир нь байгалийн гаралтай түүхий эд ашиглан, уламжлалт гар аргаар бүтээсэн эдгээр гуталнууд арван жил ч өмсөж болохуйц эдэлгээ сайтай. Trippen брэндийг дизайнер Ангэла Шпийт, Мишаэл Өйлэр нар үүсгэн байгуулжээ. Тэд залуудаа панк, готик, авангард хэв маягийг шүтэн биширч явсан бөгөөд өөрсдийн бүтээлдээ үүнийгээ сайн буулгаж чаддаг. Тиймээс Trippen жил бүрийн Design Award-д оролцон шинэлэг загварын шагнал хүртсээр ирсэн.

Олон улсын топ загварын дизайнерууд шинэ улирлын хувцасны цуглуулгадаа Trippen гутлыг оруулж, өөрсдийн өвөрмөц, шинэлэг санаагаа чимэглэдэг бөгөөд бидний сайн мэдэх дизайнерууд болох Palmer Harding, Johny Dar, Umasan өөрсдийн загварын шоундаа Trippen гутлыг сонгожээ.

"Бид яг л спортын гутал өмсчихсөн юм шиг тухтай арьсан гутал хайж байсан. Ийм зүйл байх бараг л боломжгүйдээ гэсэн бодлыг минь Trippen гутал өөрчилж чадсан. Загварыг тав тухтай байдалтай нэгтгэсэн тэнцвэрийг олох тийм ч амар зүйл биш. Дээр нь дизайны маш гайхалтай тоглолттойгоор шүү. Ийм зүйлийг илэрхийлж чадах ганц жишээ гэвэл би Trippen-ы амжилтыг, тэдний гутлуудыг хэлнэ" гэж Issey Miyake брэндийн бүтээлч захирал Наоки Такизава хэлж байна.

Trippen гутлыг сонирхон өмсөж үзвэл  хөлд маш эвтэйхэн, хөнгөн ба маш гоёмсог арьстай ажээ

Брэндийн дизайнер Ангэла Шпийт, Мишаэл Өйлэр нар 1995 оны Парист анхны тэсрэлтээ хийж, Йожи Ямамото, Барбара Буй зэрэг олон улсын шилдэг дизайнеруудын анхааралд өртөж байлаа. Японы зах зээл Германы өвөрмөц хос дизайнерыг тэр үед анзаарч, Токиод арван дэлгүүр нээх захиалга өгч, өнөөдөр Trippen Японд маш нэр хүндтэй болжээ. 1997 онд Trippen Италид хүрч эхэлсэн байдаг ба 2002 оноос дэлхийн 45 оронд түгэх болсон байна.

Trippen Парис, Улаанбаатар хотуудад зэрэг нээгдлээ (фото 1)

Trippen гутлыг сонирхон өмсөж үзвэл хөлд маш эвтэйхэн ба маш гоёмсог арьстай ажээ. Улыг нь өндөрсгөж, намсгаж болдог оруулга, хөлийн хэлбэрт бүрэн зохицох хэлбэр, чимэглэлийн хуниас, шовх ээтэн хоншоор зэргийг харахад дизайнеруудын уран сэтгэмж дуусашгүй бололтой. Тэдний тухай "Үл мэдэгдэх овсгоо, самбаатай, күүл тооцоололтой авангард загварын гутал бүтээгч гуру" гэж европын гялгар сэтгүүлүүд тодорхойлсон байх нь олон.

Өвлийн загварууд нь үхэр, хонины арьсаар давхарласан, будаггүй арьстай болохоор дулаахан бас агаар сайн нэвтрүүлдэг ажээ. Мөн арьсны хээ, олон төрлийн өнгөний сонголт нь анхаарал татлаа. Мөнгөлөг саарал, пастель ягаан, ногоон, сонгодог улаан, хар, цагаан зэрэг тэдгээр арьсны өнгөнүүд нь орчин үеийн чиг хандлагад голчилж байгаа билээ.

Trippen гуталд дурлагсад өөрийн дуртай өнгөөрөө, дуртай загвараа захиалан хийлгэж болдог бөгөөд тухайн захиалгыг Берлинд гутлын хэсэг бүрийг гар аргаар хийж гүйцэтгэдэг байна. Гутлын арьсыг Итали улсаас захиалан авдаг. Тэнд арьсыг сунгаж таталгүй, нимгэлж, хатууралгүй аль болох байгалийн унаган төрхөөр нь боловсруулдаг  учраас дээд зэргийн чанартай гутал бий болдог ажээ. 

Trippen-ий шинэ цуглуулга Италийн барокко маягийн архитектур, ид шидийн гэмээр цэцэрлэгтэй хөшөө дурсгалуудаас сэдэвлэсэн ретро футуристик хэв маягтай гарч байгаа. Энэ сараас эхлэн загварын тайзны чимэг, дизайнеруудын өдөр тутмын хэрэглээ болсон загварлаг, хөлд эвтэйхэн гутлын шинэ загваруудыг Улаанбаатараас авах боломжтой болсныг хотын залуучууддаа дуулгахдаа таатай байна.

Trippen UB
Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-8, "Алтай оффис" 2 давхар, Утас: 99995038, 99130777

Trippen

Trippen нь байгалийн гаралтай түүхий эд ашиглан уламжлалт аргаар хийгддэг өндөр чанартай, өвөрмөц загварын гутлын брэнд юм.

Posted by Trippen Ulaanbaatar on Friday, September 25, 2015


цааш үзэх