Хайх

Жильда Амбросио: “Хүмүүс чиний юу өмссөнийг биш, харин юу хийдгийг чинь сонирхох болсон”

Жильда Амбросио: “Хүмүүс чиний юу өмссөнийг биш, харин юу хийдгийг чинь сонирхох болсон”

Street style од

Text: Buro.Mongolia


Зураг:

Street style төрхүүдээрээ алдаршсан Instagram-ын загварлаг бүсгүй Жильда Амбросио Бюро 24/7-гийн сурвалжлагчтай уулзаж, их хотын стиль өмнө нь ямар байсан болон одоо хэрхэн хувирсан тухай ярьлаа. Энэ уулзалтыг зохион байгуулж өгсөн Mango брэндэд талархсанаа илэрхийлье.

"Сүүлийн таван жилийн дотор загварын салбар маш ихээр өөрчлөгдлөө. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд өнөөдөр загварын сэтгүүлүүд цуглуулах шаардлагагүй болсон. Таны мэдэхийг хүсэж буй бүх зүйл Instagram-д бий. Энэ нь миний бодлоор тийм ч муу зүйл биш юм. Шинэ мянганы залуучууд хэтэрхий өнгөцхөн сэтгэлгээтэй болсон гэх буруу ойлголт нийгэмд байдаг ч би үүнтэй санал нийлэхгүй байна. Олон нийтийн сүлжээ бол өөрийгөө илэрхийлэх хамгийн шилдэг хэрэгсэл юм. Үүнд буруу зүйл байхгүй шүү дээ.

Гэхдээ заримдаа хүмүүсийн тренд дагах хурд зориг мохоодог шүү. Хэдэн улирлын өмнө намайг жийнсэн өмд ба пижам загварын куртка өмсөн гудамжаар алхаж байх үед street style зурагчин зургийг минь дарсан юм. Тун удалгүй бүсгүйчүүд тэрхүү хослолыг дуурайж эхэлснийг би анзаарсан. Гэхдээ мэдээж хэрэг трендийг тэр даруйд нь дагахад л гол утга учир оршиж байгаа юм.

Жильда Амбросио: “Хүмүүс чиний юу өмссөнийг биш, харин юу хийдгийг чинь сонирхох болсон” (фото 1)

Хүмүүс надаас "Хэрхэн street style од болох вэ" гэж асуудаг. Гэхдээ би үнэндээ энэ асуултын хариултыг мэдэхгүй. Би камерын өмнө хичээнгүйлэн поз авахдаа үргэлж маш тэнэг харагддаг хүмүүсийн нэг юм. Тиймээс би үргэлж аль болох өөрөөрөө байхыг хичээдэг. Хэрвээ чи биеэ бариад байвал энэ нь зурган дээр ч бас тусгагдчихдаг юм.
Зурагчдын анхаарлыг татаж, чамайг амжилттай болгох тусгай даашинз эсвэл оймс гэж байхгүй. Энэ нь маш утгагүй хэрэг. Гэхдээ надад аялалд гарахдаа авч явах дуртай зүйлс гэж бий. Тухайлбал сүүлийн үед би томдсон свитер ба бомбер хүрэмд дурлаад байгаа.

Street style од болох нууц жор гэж үгүй. Хот бүр өөрийн гэсэн зан араншинтай байдаг. Нью-Йоркт илүү чөлөөтэй хувцаслах хүсэл төрдөг. Тэндэхийн загварын долоо хоногийн хуваарь тийм ч давчуу байдаггүй тул амрах цаг гардаг юм. Пүүз, размергүй аварга том свитер болон бомбер байхад л хангалттай. Харин Миланд бол амьдрал буцалж байдаг шүү! Хаа сайгүй болж байгаа шоунуудад амжихын тулд машин дотор хувцсаа солих шаардлага тогтмол гардаг. Хувцаслалтын тал дээр ч бас бүх зүйл адилхан. Нью-Йорктой харьцуулбал илүү ажил хэрэгч, даруухан стиль ноёрхдог гэх юм уу даа. Малгайтай цамц ба пүүзний оронд даашинз ба тод өнгийн шуба өмсдөг. Парисын төлөө би онцгойлон гангардаг. Chanel-ын үүргэвчBalenciaga-гийн чулуун чимэглэлтэй ягаан туфли гэх мэт загварууд тохиромжтой байдаг.

Жильда Амбросио: “Хүмүүс чиний юу өмссөнийг биш, харин юу хийдгийг чинь сонирхох болсон” (фото 2)

Ерөнхийдөө гудамжны моод ба загварын шоуны зочдын хувцаслалт өөрчлөгдөж эхэлсэн. Өмнө нь бүгд л street style-аар өвчилдөг байлаа. Харин одоо ихэнх нь залхсан харагддаг. Хүмүүс одоо чиний юу өмссөн биш, харин юу хийдгийг чинь сонирхоно. Зурагчны анхаарлыг татахын тулд тод өнгийн хувцас өмсөх нь утгагүй бас тэнэг харагддаг. Энэ нь одоо хэний ч сэтгэлийг хөдөлгөхөө больсон".

цааш үзэх