Хайх

Таалагдаж байна уу, эсвэл үгүй юу?: Тунгалаг гутал, торон тирконы хослол

Таалагдаж байна уу, эсвэл үгүй юу?: Тунгалаг гутал, торон тирконы хослол

Санал асуулга

Text: Ө.Тодгэрэл


Үргэлж хамгийн загварлаг, этгээд хэв маяг гаргадаг орчин үеийн "It girl" Кендалл Женнер хэдхэн хоногийн өмнө Los Angeles Lakers багийн тоглолт дээр хүрэлцэн ирэхдээ нэгэн зоригтой хувцаслалт харууллаа. Тодруулж хэлбэл түүний тунгалаг гутлыг торон тиркотой хослуулсан шинэлэг шийдэл загварын хэвлэл мэдээллээр шуугиан тарьж байна.

Таалагдаж байна уу, эсвэл үгүй юу?: Тунгалаг гутал, торон тирконы хослол (фото 1)

Таалагдаж байна уу, эсвэл үгүй юу?: Тунгалаг гутал, торон тирконы хослол (фото 2)

Хавар-зун 2017 улирлын мини трендүүдийн нэгээр нэрлэгдсэн тунгалаг гутлыг Yeezy маркийн үүсгэн байгуулагч Канье Уэст анх танилцуулсан юм. Харин Кардашьян гэр бүлийн гишүүд уг загварыг нэг биш удаа өмсөж, дэлхийн өнцөг бүрийн загвар сонирхогчдын анхаарлыг татсан байгаа. Загварын салбарт үе үехэн үзэгддэг иймэрхүү гэнэтийн бөгөөд маргаантай трендийг хүмүүс нэг бол таалж, нэг бол үзэн яддаг. Харин танд Кендалл Женнерийн харуулсан энэхүү аргачлал таалагдаж байна уу, эсвэл үгүй юу?

цааш үзэх