Хайх

Эгч дүүсийн хос хувцаслалт: Жижи ба Белла

Хамтдаа хүчтэй

Text: Ө.Тодгэрэл

Төгс генетикийн баталгаа болсон Жижи ба Белла нар дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, загварлаг эгч дүүсийн нэг гарцаагүй мөн. Бодоод үз л дээ, нэг гэр бүлийн хоёр гишүүн дөнгөж 20 насандаа дэлхийн хэмжээний супермодель болно гэдэг тийм ч нийтлэг тохиолдол биш шүү дээ. Хамгийн гол нь эгч дүүс бие биенээ үргэлж дэмжиж, гар гараасаа хөтлөлцөн хамтдаа загварын ертөнцийг байлдан дагуулж байгаа нь тэднийг үнэлэх үнэлэмжийг бүр ч илүү нэмэгдүүлдэг гэлтэй.

Хувцаслалтын тал дээр эгч дүүс бие биенээсээ бага зэрэг өөр стильтэй бөгөөд тус бүрдээ шинэ мянганыхны загварын шүтээн болж чадсан гэж хэлж болно. Жижи эмэгтэйлэг, преппи стилийг спорт хэв маягтай хослуулах дуртай бол, Белла 1990-ээд оны хип-хоп, панк стилийг рок-н-ролл, спорт хувцаснуудтай зохицуулан өмсдөг. Гэхдээ эгч дүүс олны нүдэнд хамтдаа гарахдаа бие биедээ уусаж, нэгдмэл харагдаж чаддаг нь бие, биенээ дэмжиж буйн бас нэгэн илрэл юм. Тухайлбал саяхан л гэхэд эгч дүүс Нью-Йорк хотоор шоппинг хийхээр гарахдаа өвлийн хувцаслалтын панк хувилбаруудыг үзүүлсэн байгаа. Белла Timberland-ийн гутлыг хар өнгийн богино бомбер хүрэм, бэлтгэлийн өмд, нарийхан хэлбэрийн нарны шилтэй хослуулсан бол, Жижи Dr.Martens-ийн комбат гутлыг леггинс, урт үслэг хүрэм ба футуристик загварын нарны шилтэй загварчилсан байв. Энэ нь эгч дүүсийн хос хувцаслалтыг харуулсан цорын ганц тохиолдол биш юм. Ингээд Жижи ба Белла нарын шилдэг хос төрхүүдийг эргэн дурсацгаая.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх