Хайх

Street style чиг хандлага: Хөлөөс толгой хүртэл цагаан өнгөөр хувцаслах нь

Street style чиг хандлага: Хөлөөс толгой хүртэл цагаан өнгөөр хувцаслах нь

Text: Бюро 24/7


Хэрвээ өвлийн улиралд хар өнгөөр дагнан хувцаслах нь ямар ч нөхцөлд загварлаг харагддаг, хэрэгжүүлэхэд хамгийн хялбар стилистик шийдэл болдог бол зуны улиралд эсрэгээрээ цагаан өнгийг сонгох хэрэгтэй юм. Хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын хувьд энэ зун неон өнгөнүүд давамгайлж байгаа нь үнэн ч үргэлж тод өнгөөр хувцаслах нь амархан залхаадаг сул талтай. Харин цагаан өнгө нь хүчтэй эффект үзүүлдэг атлаа хэзээ ч уйдахааргүй сонгодог байж чаддаг тул ийнхүү үргэлж тренди хэвээр байдаг билээ. Тэр дундаа total white төрх бүрдүүлсэн хүн бусдын нүдэнд үргэлж цэгцтэй, цэмцгэр харагддаг. Тиймээс дулаан өдрүүдийг дуусахаас өмнө цагаан хувцаснуудаа хооронд нь хослуулан өөртөө итгэлтэйгээр хотын гудамжаар алхаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих