Хайх

Street style чиг хандлага: Пиджак дотор өмссөн энгийн богино топ

Street style чиг хандлага: Пиджак дотор өмссөн энгийн богино топ

Text: Бюро 24/7


Сүүлийн үед 1990-ээд оны мода дэлгэрсэнтэй холбогдуулан энгийн цагаан майка, цагаан футболка зэрэг бидний хувцасны шүүгээний үндэс болсон basic хувцаснууд эрэлт ихтэй байгаа билээ. Тэр дундаа энгийн богино топ эсвэл даавуун цээживчийг oversize пиджактай хослуулан өмсөх стилистик аргачлал загварлаг бүсгүйчүүд дунд дэлгэрээд байна. Хэрвээ бид өмнө нь цээживчийг дотуур хувцас хэмээн харан цамцан дотроо нуудаг байсан бол одоо эсрэгээрээ ил гарган сул эсгүүртэй гадуур хувцастай хослуулж өмсөх тренд бий болжээ.

Ийм стилистик аргачлал нь үзэмжийн хувьд загаварлагаас гадна өөр олон давуу талтай. Юуны түрүүнд богино топын ачаар бид хайртай пиджакаа халуун өдрүүдэд ч өмсөх боломжтой болж байгаа юм. Мөн богино топ нь өдрийн туршид үрчийж, саад болж, энд тэндээс цухуйж гарч ирэхгүй тул үргэлж цэмцгэр, биед эвтэйхэн мөн сэтгэл булаам харагдах болно.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих