Хайх

Street style: Coachella 2018, I хэсэг

Шилдэг төрхүүд

Text: Бюро 24/7

Богино топ, жийнсэн шоорт, сүлжсэн үс, цацагтай цүнх гэх зэргийн богемын стиль ноёрхох цаг ирлээ. Учир нь Калифорни мужийн Индио хотод хөгжим ба загварт дурладаг хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг жил бүрийн Coachella наадам эхэллээ! Хэрвээ урьд өмнөх жилүүдийн Coachella наадам дээр ерөнхийдөө романтик уур амьсгалтай эмэгтэйлэг хувцаслалт давамгайлдаг байсан бол, энэ жил 1990-ээд оны стиль хүчээ авсантай холбогдуулан street style одод өндөр суудалтай өргөн карго өмд, богино цээживч, паска цүнх, спорт хослол, нарийхан хүрээтэй нарны шил зэргээр гоёлоо. Тэд мөн бид бүгдийн багадаа зүүдэг байсан үсний том боолт, цагирган ээмэг ба арзгар шүдтэй үсний хавчаарыг хүртэл онцолсон нь эртний дурсамжуудыг сэргээж, өнгөрсөн рүү буцсан мэт сэтгэгдэл төрүүллээ. Ингээд эхний долоо хоногийн хөтөлбөрт хамрагдсан зочид хэрхэн хувцасласныг ойроос харцгаая.

 

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх