Хайх

2017 оны чиг хандлага: Нарийн хуниас

2017 оны чиг хандлага: Нарийн хуниас

Хаврын хамгийн романтик тренд

Text: Buro.Mongolia


Зураг:

Хавар-зуны улиралд дизайнерууд маш олон төрлийн хуниастай загварууд санал болгож байна. Тэд өнгө ба материалаар туршилт хийж, сонгодог хуниасыг цоо шинэ төрхтэй болгожээ.

Нарийн хуниастай юбка

Энэ улиралд бүх төрлийн өнгө ба эсгүүртэй нарийн хуниастай юбканууд моодонд орно. Rochas брэндийн урласан олон давхар хормойтой, бэлхүүсээрээ чимэглэлтэй юбка XIX зууны эртний уур амьсгал агуулж байсан бол Balenciaga ба Versace нарын танилцуулсан хувилбарууд нэлээд сонгодог шийдэлтэй болжээ. Сонгодог бас романтик дизайнтай эдгээр юбкийг энгийн ноосон цамц ба куртка, эсвэл хуниастай топ ба туфлитэй хослуулж болно. Харин MSGM-ийн санал болгосон футуристик дизайнтай, тод ногоон өнгийн юбкийг спорт гутал эсвэл зузаан ултай сандаалтай хослуулж, дээгүүр нь захтай цамц өмсвөл загварлаг харагдана. Түүнчлэн энэ улиралд эрэлт ихтэй байх бусад загваруудыг Off-White ба Valentino брэндүүдийн цуглуулгаас олж харах боломжтой.

Нарийн хуниастай даашинз

Загварын тал дээр максималист хандлага гаргах дуртай бүсгүйчүүдэд бүхэлдээ нарийн хуниастай даашинз гарцаагүй таалагдана. Versace ба Chloé брэндүүд бага зэрэг далайн эргийн уур амьсгалтай, үдшийн гаралтанд тохиромжтой, нарийн мөртэй даашинз тайзнаа гаргасан байгаа. Ийм даашинзыг намхан ултай сандаал эсвэл өндөр өсгийтэй туфлитэй хослуулж, клач цүнхээр гоёвол загварлаг харагдана. Харин хамгийн этгээд шийдэлтэй даашинзыг Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли санал болголоо. Мөнгөлөг туяатай, хормой хэсгээрээ хуниастай, өндөр хоолойтой хамба хилэн даашинзыг өдөр тутамд, мөн гоёмсог аксесуаруудтай хослуулж үдшийн гаралтанд тохируулан өмсөх боломжтой юм.

цааш үзэх