Хайх

2019 онд Instagram-ыг байлдан дагуулах нэгэн загвар

2019 онд Instagram-ыг байлдан дагуулах нэгэн загвар

Цагаан футболканы оронд ирж буй загвар

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн хэдэн жилийн турш загварын ертөнцөд дөрвөлжин хэлбэртэй, дугуй захтай энгийн цагаан футболка ноёрхож, ямар ч хувцастай зохицох чадвараараа үнэлэгдээд байсан бол энэ 2019 оны зун энгийн цагаан майка анхаарлын төв рүү шилжиж байна.

Tom Ford, The Row зэрэг дээд зэрэглэлийн тансаг брэндүүд хүртэл маш өндөр үнэтэй майканы загвар гаргаад амжсан бөгөөд илүү боломжийн үнэтэй гоёмсог загваруудыг Zara, Mango зэрэг масс зах зээлийн брэндүүдээс ойролцоогоор 10$ үнээр олж авах боломжтой.

2019 онд Instagram-ыг байлдан дагуулах нэгэн загвар (фото 1)

2019 онд Instagram-ыг байлдан дагуулах нэгэн загвар (фото 2)

2019 онд Instagram-ыг байлдан дагуулах нэгэн загвар (фото 3)

Энгийн майкаг илүү гоёмсог харагдуулахын тулд цагаан гэхээс илүүтэйгээр бага зэрэг шаргал туяатай цөцгийн цайвар өнгийг сонгохыг бид зөвлөж байна. Мөн майканы материал их чухал болохыг анхааралдаа аваарай. Сүлжмэл болон торгомсог материалтай хувилбарууд илүү үнэтэй харагддаг байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх