Хайх

2019 онд ноёрхох 5 төрлийн гар цүнх

2019 онд ноёрхох 5 төрлийн гар цүнх

Макро, микро болон бусад гар цүнхний трендүүд

Text: Buro.Mongolia


1. Ретро загварын түгжээ

1940-өөд оны гар цүнхний загварыг санагдуулам төмөр цоожтой, эмэгтэйлэг гар цүнх эргээд моданд орлоо. Загварлаг атлаа багтаамж сайтай энэхүү гар цүнх нь ажил хэрэгч бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой юм.

2. Паска цүнх

Гудамжны хэв маягийн салшгүй нэг хэсгээр нэрлэгддэг паска цүнхний гоёлын, ажил хэрэгч хувилбарыг дизайнерууд онцлох боллоо. Дизайнер Риккардо Тиши Burberry брэндэд зориулан гинжин оосортой паскаг бүтээсэн бол Fendi, Bevza зэрэг брэндүүд арьсан материалтай паска гар цүнхийг урлажээ.

3. Макро гар цүнх

Oversize хэв маяг цүнхний загварт ч бас орж ирлээ. Гэхдээ дизайнерууд макро гар цүнхийг загварлаг байдлаар үүрэхийг санал болгож байгаа юм. Тухайлбал Jil Sander аварга том арьсан гар цүнхийг хуйлсан байдлаар үүрэх боломжтойг харуулсан бол Proenza Schouler мөнгөлөг, гялалзсан материалтай гоёмсог харагдах макро цүнхийг танилцууллаа.

4. Микро гар цүнх

Түлхүүр аль эсвэл гар утас л багтах хэмжээтэй микро гар цүнх энэ оны онцлох загвараар нэрлэгдэж байна. Үдэшлэг, хүлээн авалт зэрэгт зүүхэд тохиромжтой микро цүнхийг энгийн үед үүргэвч болон бусад загварын гар цүнхтэй хослуулан зүүх боломжтой. Jacquemus брэнд оосортой микро цүнхийг санал болгосон бол Salvatore Ferragamo бүс хэлбэрээр зүүж болох бяцхан цүнхийг урлажээ.

5. Хос цүнх

Chanel загварын ордны хавар-зун 2019 цуглуулгад багтсан хоорондоо холбогдсон хос гар цүнхийг санаж байна уу. Анх харахад тийм ч загварлаг бус энэхүү гар цүнхийг загварын блогер, influencer-ууд пиджак, хүрэм төдийгүй даашинз дээр загварчлан үүрч, гоёмсог харагдах боломжтойг баталж байна. 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх