Хайх

Алтан Бөмбөрцөг 2017: Улаан хивсэн дээрх чиг хандлага ба шилдэг төрхүүд

Алтан Бөмбөрцөг 2017: Улаан хивсэн дээрх чиг хандлага ба шилдэг төрхүүд

Ягаан ба шар өнгөнүүд, мөнгөлөг гялалзуур ба мөр ил гаргасан даашинзууд

Text: Ө.Тодгэрэл


Алтан Бөмбөрцөг 2017 наадмын улаан хивс гэнэтийн зүйлс, этгээд шийдлүүд ба уулга алдам төрхүүдээр дүүрэн байлаа. Бид уг арга хэмжээний үеэр ямар загварын чиг хандлага ноёрхсоныг тогтоож, ямар алдартан хамгийн дур булаам байсныг нэгтгэлээ

Мөнгөлөг туяагаар гялалзах тэнгэрийн од

Өнөөдрийн шагнал гардуулах ёслолыг Алтан биш харин Мөнгөн Бөмбөрцөг гэж нэрлэвэл илүү зохимжтой байлаа. Эмма Стоун, Эми Адамс, Рут Негга болон бусад олон алдартан наадам дээр мөнгөлөг өнгөөр гоёж, жинхэнэ тэнгэрийн од шиг гялалзаж байв.

Алтан Бөмбөрцөг 2017: Улаан хивсэн дээрх чиг хандлага ба шилдэг төрхүүд (фото 1)

Шар өнгөөр гоёсон нарны туяа

Мэдээж хэрэг шар бол өмсөхөд амаргүй, эр зориг шаардсан өнгө юм. Гэсэн хэдий ч Холливүүдын адлартнууд энэ өнгөнд үргэлж дурласаар ирсэн. Тэд яагаад ч юм уг өнгийг жил бүр сонгож, улаан хивсэн дээр нарны туяа нэмдэг. Энэ жил Виола Дэвис, Натали Портман, Керри Вашингтон нар энэ өнгийг хамгийн гоёмсгоор өмсөж, олны анхаарлыг өөр дээрээ татлаа.

Алтан Бөмбөрцөг 2017: Улаан хивсэн дээрх чиг хандлага ба шилдэг төрхүүд (фото 2)

Ягаан өнгийг сонгосон романтик бүсгүй

Ягаан өнгө зөвхөн улаан хивс гэлтгүй, мөн дэлхийн загварын тайзууд дээр ноёрхсон хавар-зун 2017 улирлын хамгийн гол өнгөнүүдийн нэг юм. Эмэгтэй хүний ялдам, зөөлөн, энхрий төрхийг тодотгох энэхүү өнгийг Лили Коллинз, Клер Фой ба Зои Салдана нар сонгож, хамгийн сайхан хувцасласан алдартнуудын тоонд багтлаа.

Алтан Бөмбөрцөг 2017: Улаан хивсэн дээрх чиг хандлага ба шилдэг төрхүүд (фото 3)

Мөрөө ил гаргасан сээтгэнүүр хатагтай

Олон улирлын турш street style чиг хандлагаар нэрлэгдэж ирсэн мөр ил гаргах аргачлал энэ улаан хивсэн дээр үргэлжлэлээ оллоо. Николь Кидман, Дрю Берримор болон Мишель Уильямсын даашинзууд бидэнд хамгийн ихээр таалагдлаа.

Алтан Бөмбөрцөг 2017: Улаан хивсэн дээрх чиг хандлага ба шилдэг төрхүүд (фото 4)

цааш үзэх